Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Даатгалтай тохиолдолд нөхөн олговор шууд авна

Сүүлийн үед гэнэтийн ослын даатгалын ач холбогдол өндөр болохыг иргэд илүү мэдэрч байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь чанаргүй барилгад нуралт, цууралт үүсэх, машин, техник хэрэгсэл нь шатах, осолд өртсөн тохиолдолд нөхөн олговор авч засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай болж байна. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал сонголт бол даатгал.

Даатгалын үйлчилгээний үр ашгийг төдийлөн мэддэггүйгээс иргэд эрсдэлд орсон тохиолдолд хохироод өнгөрөх нь их. Тиймээс орон сууц болон автомашины даатгалд хүмүүс заавал хамрагдах шаардлагатай.

Орон сууц эзэмшигчдийн иж бүрэн даатгалд: 

  • Орон сууц өмчлөгч/эзэмшигчийн болон эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн доорх зүйлсэд учруулж болох хохирлын хариуцлага.
  • Бусдын амь нас, эрүүл мэнд
  • Орон сууц, дундын өмчийн хөрөнгө
  • Даатгуулагчийн өөрийн орон сууцны дотоод засал багтдаг байна.

Байрны даатгал нь даатгуулагчийн орон сууц эзэмших, ашиглахтай холбоотой даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулах. Мөн бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, гал түймэр, сантехникийн шугам сүлжээний гэмтэл, уснаас үүдэлтэй цахилгааны гэмтэл зэрэг эрсдэлийг даатгадаг аж.

Даатгалтай л бол байрных нь тааз нурсан, хананд цууралт их хэмжээгээр үүссэн бол нөхөн олговор даатгалын компаниасаа зохих гэрээний заалтын дагуу шууд авах боломжтой.

Харин жолооч тээврийн хэрэгслийн даатгалтай бол машин нь гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлтэнд өртсөн тохиолдолд үнэлгээний баг шуурхай ажиллаж нөхөн төлбөрийг хугацаа алдахгүй олгох нөхцлийг даатгалын компаниуд гэрээндээ тусгасан байдаг байна. Тээврийн хэрэгслийн даатгал нь: 

  • Галын эрсдэл
  • Өөрийн санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
  • Зам тээврийн осол
  • Байгалийн эрсдэл
  • Ахуйн эрсдэл
  • Жолоо шилжүүлэх эрсдэл
  • Мал, амьтнаас учруулах эрсдэл
  • Тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайлах эрсдэл
  • Дээрэм түүний үр дагавраас үүдсэн эрсдэл
  • Шилний эрсдэл
  • Өөрийн санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
  • Тээврийн хэрэгслийн хэсэгчилсэн хулгай
  • Дугуйн эрсдэлээс сэргийлдэг аж.

Дүнжингаравын уулзварт гарсан ослын үеэр дэлбэрэлтэд өртөж эд хөрөнгө буюу машинаараа хохирсон иргэд ч эхнээсээ даатгалын компаниудруугаа холбогдож эхэлжээ. Гэхдээ даатгалтай хүн бүр ижил нөхөн олговор авахгүй бөгөөд даатгалын нөхцөлөөс хамаарч төлбөр авах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан