Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны иргэд газраа орон сууцаар солих боломжтой

“Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор 2023-2025 онд 336 айлын орон сууцны барилгын ажил хийгдэх юм. 

2024 оны дөрөвдүгээр улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууц ашиглалтад орно. Тус 110 айлын орон сууцанд Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны иргэд өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар дүйцүүлэн солих нөхцөл бүрджээ. Газрыг орон сууцаар солихдоо иргэдийг түрээсийн орон сууцаар хангах аж.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгохыг зорьж буй. Энэ ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ иргэдтэйгээ хамтран ажиллана. Баянхошуу дэд төвийг тойрсон орон сууцжуулах бодлогыг ногоон орон сууц чиглэлээр төлөвлөсөн.

Өөрөөр хэлбэл эрчим хүчний хэмнэлттэй, иргэдэд ээлтэй орчин бүхий орон сууцны хороололтой болно. Энэ орчим Монгол Улсын Ерөнхий сайд болон хотын даргын дэвшүүлж буй “20 минут”-ын хот болох эхний цэг болж байна.  Эхний ээлжийн эхний блок болох 110 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно. Тиймээс энэ хавраас дараагийн ээлжийн 446 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Эхний ээлжийн блокт СХД-ийн 8 дугаар хорооны иргэд та бүхэн газраа орон сууцаар солих боломжтой. Ингэснээр дараа, дараагийн бүтээн байгуулалтын ажил хурдсах давуу талтай. Газрыг орон сууцаар солих ажил энэ сарын 18-наас эхэлнэ" гэлээ. 

Тус төсөл нь орон сууцны барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах юм. Мөн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэд ая тухтай ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангуулах зэрэг олон талын ач холбогдолтой аж. 

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан