Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 10 хүн нэрээ дэвшүүлжээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтад арван хүн нэрээ дэвшүүлж, материалаа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүргүүлсэн байна. Ерөнхий захирлын албан тушаалд:

  1. Ц.Ганхуяг
  2. С.Адъяасүрэн
  3. Р.Гандиймаа
  4. Г.Чоглоонамжил
  5. С.Баярмөнх
  6. Г.Гэрэл
  7. Э.Бат-Эрдэнэ
  8. Т.Батзориг
  9. Д.Наранцэцэг
  10. О.Гомбожав нар нэрээ дэвшүүлжээ.

Эдгээр арван хүнээс С.Адъяасүрэн, С.Баярмөнх, Ц.Ганхуяг нар гаднаас, бусад нь МҮОНРТ-д ажиллаж байсан болон одоо ажиллаж буй уран бүтээлч болон бусад мэргэжлийн хүмүүс юм.

Тухайлбал, С.Адъяасүрэн нь ХХЗГ-т ажиллаж байсан, С.Баярмөнх нь “Сэрүүлэг” сонин, TV-8 телевизийг үүсгэн байгуулагч сэтгүүлч хүн юм.

Харин О.Гомбожав нь МҮОНРТ-ийн Санхүү эрхэлсэн захирлын алба хашиж байсан ба одоо МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тус телевизийн продюссер Д.Наранцэцэг анх удаа удирдах албан тушаалд нэрээ дэвшүүлжээ. Мөн нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил, Судалгааны албаны судлаач Т.Батзориг захирлын сунгаанд оролцож байна.

Нэвтрүүлэгч, дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэл, ММ агентлагийн захирлаар ажиллаж байсан сэтгүүлч Р.Гандиймаа нар нь хууль бусаар ажлаас халагдсан гэж шүүхэд хандаад буй аж.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гуравдугаар сарын 22 буюу ирэх баасан гарагт хуралдаж, захирлын сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний зөвлөлд болон хамт олонд нь танилцуулах, нэр дэвшигчдийн нээлттэй сонсгол явуулах ажлыг хэрхэн зохион байгуулах зэргээр захирлын сонгон шалгаруулалтыг хэл амгүй явуулах талаар дэгийг хэлэлцэх аж. Эцсийн шийдвэр буюу Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөл хуралдан, томилох юм байна.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан