Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Ус ба Энх тайван” уриан дор Дэлхийн усны өдөр тохиож байна

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар  шийдвэрлэжээ. Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болж, усны олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил Дэлхийн усны өдрийг “Ус ба Энх тайван” уриан дор тэмдэглэж өнгөрүүлж байна.

Улаанбаатар хот нийт 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд дөрвөн сав газарт хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд 251 булаг шанд, 18 рашаан ус, 41 нуур тойром, 84 гол горхи бүртгэгдсэн. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан булаг шанд, нуур тойром, томоохон гол, мөрний урсац бүрэлдэх эх нь нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 27 хувийг эзэлж байна.

Мөн цөлжилт, хуурайшилт, бохирдлоос хамгаалах зорилгоор 26 булаг шандны эхийг хамгаалж, гол горхи, булаг шандны усыг хуримтлуулах дөрвөн хөв цөөрмийг байгуулан, 160 мянга гаруй шоо метр усыг хуримтлуулж, экологийн таатай орчныг бүрдүүлээд байгаа юм. Энэ онд гурван булгийн эхийг хамгаалах, нэг хөв цөөрөм байгуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.    

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан