Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Явган хүний зам дээр машинаа тавивал 20 мянгаар торгоно

Олон нийтийн цахим сүлжээнд замын хөдөлгөөний дүрмийн зөрчилтэй холбоотой мэдээлэл тавигдвал ТЦА-аас шалгаж, арга хэмжээ авч байгаа. 

Зөрчлийн хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2-д заасны дагуу Тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх буюу 20,000 төгрөгөөр торгоно.

Мөн "Цахим замын цагдаа" болон "Paparazzi+traffic Mongolia" гэсэн фэйсбүүкийн групп руу хаяг байршил, он сар өдрийг нь тодорхой бичсэн зураг илгээвэл хариу арга хэмжээ авдаг. Тэгэхээр иргэд дээрх групп руу зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг илгээгээрэй. 

Заримдаа хүмүүс хаяг байршилгүй, авто машины улсын дугаар нь бүдэг дарсан зураг явуулдаг. Энэ тохиолдолд зөрчил гаргасан жолооч нарт ямар нэгэн хариу арга хэмжээ авах боломжгүй.

Түүнчлэн иргэд энэ талаарх зөрчлийг E-Рolice аппликэйшнээр мэдээлэх боломжтой. Зөрчлийг илгээхдээ байршил тогтоогчоо асаахгүй бол хаана гарсныг мэдэх боломжгүй тул мэдээллүүд нь хүчингүй болдог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан