Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
“Найрамдал” зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлажээ

Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр хүүхдийн хөгжлийг дэмжих танхимтай болжээ. Түүнчлэн тус зуслангийн төв байрыг 4.5 тэрбум төгрөг, дулааны цехийн иж бүрэн шинэчлэл, сайжруулалтыг 3.8 тэрбум төгрөгөөр хийжээ. Мөн энэ онд ХНХ-ын сайдын багцаас нийт 2.1 тэрбум төгрөгөөр хүүхэд тээврийн автобусны парк шинэчлэл хийхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Харин Хөгжил мэдээллийн ордон, Хараацай театрын дээвэр болон фасад иж бүрэн засварын ажил, Сансар хотхон, Сэтгэмж хотхон, Зуны гуанз, Уран бүтээлчдийн ордны дээвэр засвар, амралтын төв байрны 200 хүүхдийн иж бүрэн тавилгыг солих хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.

Хүүхдийн хөгжлийг дэмжих төвүүд:

  • Хүүхэд, Гэр бүл Хөгжил, Хамгааллын Ерөнхий газрын санхүүжилтээр VR төхөөрөмжөөр дамжуулан Монгол түүх, өв соёлын боловсрол олгох, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах видео контентуудыг нэвтрүүлж, амрагч хүүхдүүд зориулалтын тоног төхөөрөмж, нүдний шилээр дамжуулан үзэх боломжтой.

  • Дэзэрэт олон улсын байгууллагын санхүүжилтээр сургалт, уулзалтын өрөө, тайвшруулах өрөө

  • Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн санхүүжилтээр эмчийн үзлэгийн өрөө, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх УВЧ аппарат болон бусад орчин үеийн тоног төхөөрөмж бүхий өрөө

  • “Самъяа” хийдийн санхүүжилтээр “Монгол бийрэн бичгийн танхим”

  • Хүүхэд, Гэр бүл Хөгжил, Хамгааллын Ерөнхий газраас энэ онд Байгалийн танхим, Амьдрах ухааны танхим, хөгжмийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан