Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэл болон агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд импортын автомашиныг хязгаарлах талаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашиныг 730 мянга байхаар хязгаарлаж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цаашид бүх талаар хамтран ажиллахад бэлэн” хэмээлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодт “Дэлхий даяар жил бүр зам тээврийг ослоор 40 сая гаруй хүн бэртэж, 1.2 сая гаруй хүн амь насаа алддаг гэсэн тоон мэдээлэл бий. Улаанбаатар хотын автомашины хэрэглээ сүүлийн жилүүдэд ихэссэн байна. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь хууль сахиулах үйл ажиллагаа, замын чанар, авто тээвэр гэх мэтчилэн олон асуудлыг зохицуулдаг. Замын хөдөлгөөний асуудлуудаас гарч байгаа хохирлыг хоёр дахин бууруулах боломж бий. Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж байгаа нийтлэг асуудал бол замын хөдөлгөөний түгжрэл байдаг. Үүний улмаас зорчигчид цаг хугацаа алдаж, үргүй зардал гарган, агаарын бохирдол ч бий болж байна. Үүнтэй холбоотой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын орчныг сайжруулахад хувь нэмэр болох тул хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа нийт хүн амын тал гаруй хувь буюу 1.7 сая орчим нь нийслэл Улаанбаатар хотод оршин суугаа бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 54.5 хувь нь нийслэлд төвлөрдөг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан