Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Мөнгөнцоож: Бид өнгөрсөн жил хоёр ч рекорд эвдсэн

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Ган үйлдвэрлэл технологийн хэлтсийн дарга Г.Мөнгөнцоожтой ярилцлаа.

  

-Танай үйлдвэр хэд дэх жил­дээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ямар хэмжээний хүчин чадалтай үйлдвэр юм бэ?

-Манай “Дархан төмөрлөгийн үйлдвэр” 1993 онд байгуулагдсан. Бид 2023 онд 30 жилийнхээ ойг баяр бахдалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Үйлдвэр хаягдал төмөр хайлуулж, жилд 100 мянган тонн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргах хүчин чадалтай.  

-Эцсийн ган бүтээгдэхүүн гэ­хээр ямар нэр төрлийн бүтээг­­дэхүүн байх юм бэ?

-Барилгын  иржгэр ган туйван, гөлгөр ган туйван гэдэг ийм хоёр төрлийн үндсэн бүтээг­дэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Иржгэр ган туйвангаа дотоодын барилгын зах зээлд нийлүүлдэг бол гөлгөр ган туйвангаа “Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехэд үндсэн түүхий эд болгон нийлүүлдэг.  

-Үйлдвэр төрийн мэдэлд шилжсэнээс хойш гангийн үйлдвэрлэл хэрхэн сэргэж ирэв. Одоогийн байдлаар хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Гангийн үйлдвэр өнгөрсөн жил 36 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 11 мянган тонн нь барилгын үндсэн түүхий эд болох иржгэр туйванг дотоодын зах зээлд нийлүүлсэн. Энэ онд жилдээ 33 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнес төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эхний улиралд 9170 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлээд төлөвлөгөөний дагуу ажил хэвийн үргэлжилж байгаа.   

-Ажилчдын цалин хангамжид гар­сан өөрчлөлт, амьдралд нь хэр нэмэр болж байдаг юм бол ?

-Манай үйлдвэрийн үндсэн цалин 2022 онд дунджаар хоёр сая орчим төгрөг байсан бол 2023 оны эхний гурван сарын байдлаар 3.3 сая төгрөгийн дундаж цалинтай болж өссөн. Дөрөвдүгээр сарын 1-нээс ажилчдын цалин мөн 10 хувиар нэмэгдэхээр байгаа. Ажилчдын цалин ингэж нэмэгдсэнээр өрхийн орлого дээшилж амьдралд нь эрс өөрчлөлт орж байгааг ажилчид ярьж байна. Үүнийгээ дагаад ч тэр биз ажиллах урам зориг илт сэргэсэн нь мэдрэгддэг шүү.  

-Үйлдвэр төрийн мэдэлд ирснээс хойш ажилчдын ажил­лах урам зориг нэмэгдсэн байх нь. Ажилчдын урам сэргэснээр үйлдвэрийн бүтээмж дээшлэв үү?

-Ерөнхийдөө 2016 оноос хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 2023 онд хамгийн дээд хэмжээндээ хүрсэн жил байлаа. Үйлдвэрийн хүчин чадлыг бид 15-34 хувийн хооронд ашигладаг байсан бол өнгөрсөн жил сүүлийн есөн жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар үйлдвэрийнхээ хүчин чадлыг ашиглаж ажилласан байна. Хаягдал төмөр хүлээн авсан тонн хэмжээний хувьд ч бас л рекорд эвдлээ гэж хэлж болно. Ингэхээр бид үйлдвэрийнхээ 30 дахь жилд хоёр ч рекорд эвдсэн амжилттай ажиллажээ. Өнгөрсөн жил бид дотоодын зах зээлээс бидний гол түүхий эд болох хаягдал төмөр 62 мянган тонныг цуглуулж чадлаа.  

-Түүхий эд татан авалт энэ жилийн эхний улирлын байдлаар ямар дүн мэдээтэй байна?

-Оны эхний улиралд бид үйлд­вэрийн үндсэн түүхий эд болох 27 мянган тонн хаягдал төмрийн нөөц бүрдүүлэн ажиллаж байна.   

-Үйлдвэр бүрэн хүчин чад­лаараа ажиллахын тулд хэдий хэмжээний хаягдал төмөр хэрэг болдог юм бэ?

-Дээр хэлсэнчлэн үйлдвэрийн бүрэн хүчин чадал 100 мянган тонн. Ингэж бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд бидэнд 121.3 мянган тонн хаягдал төмөр хэрэг болно. Гэтэл улсын хэмжээнд жилдээ 80 мянга орчим тонн хаягдал төмөр бий болдог гэсэн статистик мэдээтэй байдаг.  

-Монгол Улсын барилгын зах зээлд иржгэр туйвангийн эрэлт, хэрэгцээ жилдээ хэдэн мянган тонн байдаг юм бэ?

-Барилгын салбарт жилд 250-300 мянган тонн  иржгэр ган туйванг БНХАУ болон ОХУ-аас импортоор авдаг. Үйлдвэр маань бүхий л хүчин чадлаараа ажиллаад Монгол Улсын жилийн хэрэгцээг хангаж дийлэхгүй. Иймээс хэрэгжүүлэхээр төлөвлөж  байгаа Ган үйлдвэрлэлийн  цог­цолбор төслийг хэрэгжүүлбэл цаашдаа дотоо­дын хэрэгцээгээ хангадаг болно.  

-Ярилцсанд баярлалаа.

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/

2 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан