Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх зам засварын ажил эхэллээ

Нийслэлийн засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн  А/32 дугаар захирамжаар Хотын гол болон туслах гудамж замуудын засвар, шинэчлэлтийн 13-н төсөл арга хэмжээний ажлууд батлагдан, гэрээ байгуулагдаад байна. Үүнд:

  1. Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)

  2. Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)

  3. Орбитын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (СХД)

  4. Бага тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (ЧД, СБД)

  5. Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар чиглэл)

  6. Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)

  7. УБЦТС-ын баруун талын авто замын засвар, шинэчлэлт (ХУД)

  8. Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)

  9. Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (ХУД)

  10. Хилчний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)

  11. Нэгдсэн үндэстний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (СБД)

  12. Хатанбаатар Магсаржавын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (БЗД)

  13. Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД,Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэл)

Өнөөдрийн байдлаар/2024.04.06/ хоёр байршилд засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байна. Үүнд:

1. Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Зүүн 4 замын уулзвараас- Нарантуулын уулзвар хүртэл) ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхлүүлж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дуусгана.

2. Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Ботаникийн эцсээс-Улиастайн гүүр хүртэл) ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлүүлж, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан