Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ: Амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал орчимд байрлах “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарсан. Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэж, эмнэлгийн тусламж авч байгаа бол нэг алба хаагчийг харамсалтайгаар амиа алдсан юм.

Энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл өгч, амиа алдсан алба хаагчийн гэр бүлд эмгэнэл илэрхийллээ. Тэрээр "Өнөөдөр 10.28 минутад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд гал түймэр гарсан дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид очиж ажиллаж, албан үүргээ гүйцэтгэсэн. Галд 10х18 метр талбайтай, гурван давхар объект галд өртсөн. Алба хаагчид 12 цаг 40 минут гэхэд галын тархалтыг зогсоосон. Нийт долоон ангийн 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. 15.00 цагт галыг зогсоосон. Энэ галд Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа. Амиа алдсан алба хаагчийнхаа ар гэрт Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Одоо хууль хяналтын байгууллагын ажилчид хэргийн газарт үзлэг зохион байгуулж байна .  

Хамгийн дээд давхар худалдаа үйлчилгээний талбай байсан. Доод хоёр барилга агуулах байсан. Тэнд шатамхай бараа, материал хадгалагдаж байсан гэж урьдчилсан байдлаар бид тооцож байгаа. Алба хаагчид хөдөлмөр хамгааллын болон бусад чиглэлээр манайхаас дутагдалтай зүйл байгаагүй. Онцгой байдлын байгууллагын техник хэрэгсэл нийслэлийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвар бүрэн, хангалттай байдаг" гэлээ. 

Амиа алдсан алба хаагч онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил алба хаажээ. Ам бүл зургуулаа, бага насны таван хүүхэдтэй байсан гэдгийг мөн мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан