Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Ирэх 7 долоо хоногт зүүн аймгуудаар бороо, цас орж, цасан шуурга шуурна

2024 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээг хүргэж байна. 


Хур тунадас: 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17,18-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 17,18-нд говь, тал, хээрийн нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст өмнөх өдрүүдээсээ хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын  хөн дийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 13-нд оройдоо бороо, 13-14-нд шилжих шөнө нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өмнөх өдрүүдээсээ хүйтэрч шөнөдөө -2…-7 градус, өдөртөө +1….+6 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан