Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Тэтгэвэр, тэтгэмж тогтоохдоо иргэдээ ялгаварлахаа больё

Манай улс Үндсэн хуульд иргэдээ ялгаварлан гадуурхахгүй гэдгээ тунхагласан заалт бий. Гэвч амьдралд “эцэг хууль”-ийн эл заалт хэрэгждэггүй. Иргэддээ ялгавартай хандаж ирсэн жишээ ч цөөнгүй. Тухайлбал, эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 настайдаа тэтгэвэрт гардаг. Энгийн иргэдийн хувьд тэтгэвэрт гарах насанд хүртлээ махийтлаа ажиллаж, нийгмийн даатгал төлсөн байдлаараа тэтгэврээ тогтоолгодог. Гэтэл цагдаа, цэргийн албан хаагчдад энэ хууль үйлчилдэггүй. Тэд 25 жил ажилласан л бол тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарахад нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар бол 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгож, төр “энхрийлдэг”. Өөрөөр хэлбэл, иргэдээ албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж байна гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй.
Энэ мэт байдлаас үүдэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тодруулбал, нэг удаагийн тэтгэмж олгох тухай заалтыг хуулиас хасах сурагтай. Нөгөөтэйгүүр ирэх оноос Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаагаас тэтгэвэрт гарах цагдаа, цэргийн албан хаагчдад тэтгэмж олгохгүй болох магадлал ч байгаа гэдгийг албаныхан дунд хэлэх нэгэн ч байна. Цагдаа, цэргийн албан хаагчид тэтгэвэрт гарсан тохиолдолд цолноосоо хамаарч авах тэтгэмжийн хэмжээ өөр өөр байдаг гэнэ. Жишээ нь, хурандаа цолтой тэтгэвэрт гарсан тохиолдолд 10 орчим сая төгрөг нэг удаагийн тэтгэмж болгон авдаг байна. Төрөөс хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож байхаар шийдвэрлэсэн. Дээрх 10 сая төгрөгөөр 500 мянган хүүхдийн нэг сарын 20 мянган төгрөгийг олгож болохоор байна.

0 Сэтгэгдэл