Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
БНСУ-ын компаниас хуучин автобус нийлүүлнэ гэдэг албан бичиг хүргүүлж байжээ

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагааг Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг шинжээч танилцуулав.

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй Daewoo BS 106 маркийн ногоон автобусны техникийн үзүүлэлтийг хянан шалгах хорооны ажлын хэсгийн шинжээчид шалгалт явуулжээ.  

Хөдөлгүүрийн экологийн ангилал нь евро 5 байхаар техникийн тодорхойлолт, худалдан авах гэрээнд тусгагдсан боловч бодит байдал дээр евро 2 ангиллын хуучин автобусыг нийлүүлжээ. Мөн БНСУ-ын "Wonnam GLC CO LTD" тээвэр зуучийн компани анх Солонгос Улсаас Монгол Улс руу дараах ашигласан автобусыг тээвэрлэнэ гэдэг албан бичиг хүргүүлж байжээ.

Нийтдээ "Daewoo BS 106 маркийн" 600 ногоон автобусыг хүлээж авахаас эхний 100 автобусыг нийлүүлсэн. Тус автобусны кузовыг үйлдвэрлэлийн нөхцөлд технологийн шаардлагын дагуу будаагүй, бусад эд анги руу нь давуулж будсан нь илэрчээ.

Мөн хөдөлгүүрээс дулаацуулах төхөөрөмж рүү холбогдох зангилааны хэсгийг силконоор, бусад засварыг барилгын хөөсөөр дүүргэлт хийсэн байжээ.

Шинжээчид Daewoo ногоон автобусны хөдөлгүүрийг Yutong маркийн автобустай харьцуулсан байна. Үүний үр дүнд ногоон автобусны хөдөлгүүрийн үзүүлэлт стандартын хэмжээнээс 1.4 дахин их гарчээ.

Мөн урд, хойд тэнхлэг хийн нум амортизатортай  байхаас хуудсан нумтай байжээ. Мөн

  • хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат тавцангүй, тэргэнцэр байрлах тусгайлан бэхэлгээ бүхий тайлбаргүй.
  • Цахим дэлгэцгүй, камергүй, зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцгийг байршуулаагүй
  • Зорчигчдын суудал бүрт гар утас болон нэмэлт төхөөрөмж цэнэглэх USB болон хогийн савыг байршуулаагүй  байжээ.  

Daewoo BS 106 маркийн ногоон автобусны үйлдвэрлэгчийн таних тэмдэг буюу VIN дугаарын арал дээр байршил пайз нь ган төмөр дээр арлын дугаарыг шивэх ёстой байдаг. Харин ногоон автобусны пайз хуванцар дээр гараар шивсэн байжээ.

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан