Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа “Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа Оюутан цэргийн анхан шатны бүртгэл маргааш дуусна "Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ Дүүжин замын тээврийн ашиглалтыг эхний гурван жилд Францын “Пoma” групптэй хамтран хариуцах гэрээ байгууллаа Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалав Олимпын Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад болно 2026 оны 03 сарын 02 өдрийн үнийн судалгаагаар 7 нэр төрлийн барааны үнэ өсчээ ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг  Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Харин манай улсад 2012 оноос Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм. 

Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл 290 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд элсэн орсон. 

 Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын зургаа нь эмэгтэй алба хаагч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан