Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Мэндбаяр: Үйлчлүүлэгч тоглоомоос бууж ирэхдээ ухаан алдсан байсан

"Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээлэв. 

Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр дээрх асуудалтай холбоотой мэдээлэл өглөө. "Машинуудыг иж бүрэн сольсон. Техникийн баталгаатай тоглоом байгаа. Ямар нэг тоглоом дээр асуудал үүссэн бол бид нээдэггүй. Манай байгууллагын хувьд аюулгүй байдал асар чухал. Үйлчлүүлэгч маань тоглоомоос бууж ирэхдээ ухаан алдсан байсан. Эмч дуудсан ч сэргээгүй. Ямар нэг техникийн асуудлаас шалтгаалаагүй. Өнөөдөр 15.30 цагийн үед ийм асуудал үүссэн. Толгой өвддөг, жирэмсэн ээжүүд зэрэг хүмүүс тоглохыг хориглосон байдаг. Үүний дагуу бид ямар хүн сууж болох, болохгүй тухай олон улсын стандартыг бариад, санамж бичиг байршуулаад ажиллаж байна. Бүх тоглоом насны хязгаартай. Наснаас гадна өндрийн хязгаар гэж бий" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан