Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Өнөөдөр дэлхийн "Тамхигүй өдөр"

Өнөөдөр дэлхийн "Тамхигүй өдөр" тохиож байна. ДЭМБ-ын гишүүн орнууд 1987 онд тамхинаас үүдэлтэй урьдчилан сэргийлэх боломжтой нас баралт, өвчинд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Тамхигүй өдөр”-ийг санаачилжээ. 

Энэ өдөр дэлхий нийтээр тамхины хор хөнөөл, тамхины компаниудын бизнесийн үйл ажиллагаа, тамхинаас үүдэлтэй өвчинтэй тэмцэхийн тулд ДЭМБ юу хийж байгаа, дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс эрүүл мэнд, эрүүл амьдрах эрхээ эдлэх, хамгаалахын тулд юу хийж болох талаар олон нийтэд мэдээлдэг.

Энэ жил "Тамхины үйлдвэрлэлийн хөндлөнгийн оролцооноос хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалцгаая" уриатайгаар тэмдэглэж байна.

НҮБ-аас залуучуудыг тамхины маркетингаас хамгаалахыг Засгийн газруудад уриалжээ. Тамхины компаниудын ашиг олох зорилготой сурталчилгаа нь донтолтын шинэ давлагааг бий болгож буй бөгөөд бүх бүс нутагт хүүхдүүд насанд хүрэгчдээс ч илүүтэй цахим тамхи хэрэглэж байгааг онцолжээ. Мөн дэлхийн хэмжээнд 13-15 насны 37 сая залуу тамхи хэрэглэж байгааг мэдээлсэн байна.

ДЭМБ-аас гаргасан тамхины талаарх онцлох баримтууд:

  • Тамхи хэрэглэгчдийнхээ талыг устгадаг
  • Тамхи жил бүр 8 сая хүний аминд хүрдэг. Түүний 7 сая гаруй нь тамхины шууд хэрэглээнээс үүдсэн бол 1.2 сая хүн нь дам тамхидалтаас үүджээ.
  • Дэлхий даяар 1.3 тэрбум хүн тамхи татдагаас 80 хувь нь бага дунд орлоготой.
  • 2020 оны байдлаар дэлхийн хүн амын 22.3 хувь нь, нийт эрэгтэйчүүдийн 36.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 7.8 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ.
  • ДЭМБ-ын гишүүн орнууд 2003 онд тамхины хяналтын суурь конвенцыг баталсан бөгөөд одоогоор 182 орон нэгдэн орсон. Түүний нэг нь Монгол улс.
  • Тамхи үйлдвэрлэхэд жилд 600 сая мод тайрч, 2000 км.кв талбайг устгаж, 22 тэрбум тонн ус зарцуулж, 84 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан