Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
О.МАГНАЙ: АРХИ, ПИВО ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН РЕКЛАМ СУРТАЛЧИЛГААГ ЗОГСООНО
ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.  

-Хууль зөрчсөн архи үйлдвэрлэгч нарын тусгай зөвшөөрлийг хураах, цуцлах эрх танай байгууллагад бий юү?
-Бидэнд шууд тусгай зөвшөөрлийг нь хураах эрх байхгүй. Харин эрх мэдэл бүхий байгууллагуудад нь шаардлага хүргүүлнэ.
Өмнө нь, архи, пиво үйлдвэрлэгчид хууль зөрчсөн тохиолдолд торгоод өнгөрдөг байсан. Одоо тэгж зөөлөн хандахгүй. Архи, пивоны ил болон далд сурталчилгаа явуулсан ямар ч байгууллагыг торгож болох хамгийн дээд хэмжээгээр тор­гоно. Энэ төрлийн сурталчилгаа замбараагаа алдлаа. Орон нутагт ч мөн ялгаагүй.  Тиймээс ямар нэг байдлаар ил болон далд реклам явуулахаа болих хэрэгтэй.

-Хэзээнээс  хэрэгжүүлж эхлэх вэ?
-Тав хоногийн дараа. Энэ өдрөөс хойш хот болон хөдөө орон нутагт архи, пиво рекламдсан ямар ч самбар, сурталчилгаа олны нүдэнд харагдах ёсгүй.  Тиймээс энэ өдрөөс эхлэн  архи, пиво үйлд­вэрлэгч компаниуд реклам сурталчилгаа хийх хэрэггүй.

-Үндэсний үйлдвэрлэгч компаниуд биднийг л нүд үзүүрлэлээ. Импортлогчдоо хянахгүй байж хэмээн гомдоллож байна шүү дээ?
-Хуулийг бүгд хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймээс дотоод, гадаадын үйлдвэр гэж ялгахгүй. Импортын бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар ирэх долоо хоногт уулзаж, холбог­дох шаардлагуудаа тавина.

-Зөрчил гаргасан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр торгох нь тэдэнд юу ч биш. Зарим аж ахуйн нэгж энэ хэмжээний мөнгийг тор­гуульд өгнө гэж бэлдчихээд сууж байдаг гэх юм?
-Бид хуулиа мөрдөөд л ажиллаж байгаа. Хуульд торгох дээд хязгаарыг 10 сая төгрөг гэж заасан. Цаашид хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байх.
0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
Хамгийн их уншсан