Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Архинд донтож эмчлүүлэгчдийн олонхи нь 25-45 насныхан байна
ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт өнөөдрийн байдлаар 131 өвчтөн эмчлүүлж байна. Тэдний 17 нь эмэгтэй. Уг нь, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 210 тоот тушаалаар бол 100 ортой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ч ачаалаа дийлэхгүй байгаа гэнэ. Архинд донтож, албадан эмчилгээнд ирж байгаа өвчтөнүүдийн бараг 50 гаруй хувь нь сүрьеэ, элэгний хатуурал зэрэг суурь өвчтэй, 25-45 насныхан байна. Тэд нийгмийн стресс, ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн тогтворгүй байдлаас болж архинд донтож байна. Мөн сүүлийн үед эмэгтэйчүүд их ирэх болсон гэж тус газрын ерөнхий эмч, дэд хурандаа Л.Хэрлэнцэцэг хэлжээ.
Тус эмнэлэг сум дундын статустай. Шүүхийн шийдвэрээр хүргэгдэн ирсэн өвчтөнүүд 3-6 сар хордлого тайлах, архи уух дуршил бууруулах, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэдэг. Энэ хугацаанд тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжил олгох сургалтууд явуулахаар болоод буй аж.Тиймээс ч Архидан согтуурахтай тэмцэх сангийн хөрөнгөөс мужаан, үсчин, гоо сайхны сургалт явуулах анги танхим, тоног төхөөрөмжийг тохижуулж, клубын нээлтээ хийжээ. Өвчтөнүүд эмчлүүлэх хугацаандаа сургалтад хамрагдсанаар мэргэжлийн үнэмлэхтэй болж, гараад мэргэжлээрээ ажиллах боломжтой юм.
Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх газрын дарга, хурандаа Д.Энхтайваны хэлж буйгаар таван өвчтөн тутмын хоёр нь архинаас гардаг гэнэ. Архинд донтох нь сэтгэл зүйн өвчин бөгөөд урт хугацаанд эдгэрдэг, тухайн хүний сэтгэл зүйгээс их хамаарч эмчилгээний үр дүн гардаг гэдгийг онцолж байсан юм. Мөн ар гэрийн анхаарал халамж нөлөөлдөг байна.
Архинд донтох өвчтэй өвчтөнүүдийн 38-41 хувь нь хөдөлмөрийн чадваргүй, 26-31 хувь нь давтан ирэгсэд байдаг аж. Харин өнөөдрийн байдлаар тус газар эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 26 нь орон гэргүй, 43 нь ганц бие, 75 нь гэр бүлээсээ салсан гэсэн судалгаа байна.
Б.Алтан

0 Сэтгэгдэл