Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр Өнөөдөр Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийнхэн ХБНГУ-ын Бундестагийн гишүүн М.Мюллэртэй уулзлаа

 

 

Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд 2024 оны наймдугаар сарын 01-ний өдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн М.Мюллэртэй уулзав.

Тус Ажлын хэсгийн дарга Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн талаар танилцууллаа. ХБНГУ дахь үе үеийн Эвслийн Засгийн газарт тулгарч байсан хүндрэл бэрхшээл, эвслийн Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эвслийн гэрээнд зайлшгүй тусгах шаардлагатай зохицуулалт болон гэрээний хэрэгжилтийг хангах, Эвсэлд нэгдсэн улс төрийн намын харилцан зөвшилцлийг хэрхэн хангадаг туршлагаас сонирхлоо.

Бундестагийн гишүүн М.Мюллэр Монгол Улсын Хамтарсан Засгийн газрын гэрээний анхдагч төслийн талаарх мэдээлэлтэй урьдчилан танилцсан тухайгаа мэдэгдээд Хамтарсан Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангахад улс төрийн намууд хоорондын зөвшилцөл чухал болохыг онцлон үүнийг хангах механизмыг эвслийн гэрээнд тусгах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүнчлэн нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдол бүхий тодорхой асуудлаар эвсэлд нэгдсэн улс төрийн намууд урьдчилан зөвшилцөлд хүрч, улмаар энэ талаар эвслийн гэрээнд тодорхой тусгах нь ач холбогдолтой гэдгийг зөвлөв. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хамтарсан Засгийн газарт амжилт хүссэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан