Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Паралимпын наадамд 12 тамирчин оролцоно

 

"Парис-2024" зуны XVII паралимпын наадам энэ сарын 28 буюу лхагва гарагт Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийх гэж байна. Тус наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцох юм. Тэдгээрийг танилцуулбал,

Пара хөнгөн атлетик. F-40 ангилал. Бөөрөнцөг түлхэлт. Ц.Баттулга.

Пара хөнгөн атлетик. T-53 ангилал. 100 метрийн тэргэнцэртэй гүйлт. П.Энхманлай.

Пара жүдо. J1 ангилал. +90 кг жин. Д.Ганбат

Пара жүдо. J1 ангилал. -90 кг жин. Т.Сувд-Эрдэнэ

Пара жүдо. J1 ангилал. -70 кг жин. Л.Туруунаа

Пара жүдо. J1 ангилал. -48 кг жин. Б.Баттөгс

Пара пауэрлифтинг. PO ангилал. Э.Содномпилжээ

Пара усанд сэлэлт. S6 ангилал. 50 метрийн чөлөөт сэлэлт. Х.Номуун

Пара байт харваа. ST ангилал. Д.Сэлэнгээ

Пара байт харваа. ST ангилал. Б.Оюун-Эрдэнэ

Пара тэеквондо. К44 ангилал. -63 кг жин. Г.Болор-Эрдэнэ

Пара тэеквондо. К44 ангилал. -52 кг жин. У.Сүрэнжав

Монголын шигшээ багийн тамирчид энэ сарын 29-нөөс есдүгээр сарын 8-ныг дуустал тэмцээн уралдаандаа өрсөлдөх юм.

Монгол Улс зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртээд байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан