Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ХЗЯ-НААС ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАРТ СТАНДАРТ ТОГТООНО
temuujin sain
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шөнийн цэнгээний газрын эзэдтэй уулзжээ.
Архи, тамхины зохисгүй хэрэглээг хязгаарлах, 21-ээс доош насныханд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан. Энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин баар, цэнгээний газрын эзэдтэй уулзаж, яамнаас баримтлах бодлогоо танилцуулсан байна.
Хууль зүйн яамнаас шөнийн цэнгээний газруудад стандарт тогтоохоор болжээ. Стандартад зааснаар тухайн цэнгээний газар гадна болон дотроо шаардлага хангасан камер суурилуулж, ойр орчмоо гэрэлтүүлэх, хамгаалалтын албатай, эмчилгээний өрөөтэй байх аж. Тавьж буй стандартыг дагаж мөрдвөл үйлчилгээний цагийг сунгах талаар хуульд тусгана. Хэрэв зөрчил дутагдал гаргаж, 21 насанд хүрээгүй хүнд архи худалдаалах буюу түүгээр үйлчилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг Хууль зүйн сайд сануулав.
Шөнийн цэнгээний газрын эзэд ч энэхүү шаардлагыг дэмжиж, дагаж мөрдөн ажиллана гэдгээ илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
2013.03.12