Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Мөнгөний нийлүүлэлт өндөр өсөлттэй байгаа нь эдийн засагт халалт үүсэх дохио болж байна

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт гүйцэхгүй бол үр дагаварт нь инфляц өсдөг. Сүүлийн статистикаар мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 30 хувьд дөхсөн байгаа нь Монгол Улсын эдийн засагт халалт бий болох нөхцөл бүрдсэний дохио гэж эдийн засагчид үзэж байна

Шинж тэмдгүүд

Төгрөгийн болон валютын харилцах, төгрөг болон валютын хадгаламж, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө зэрэг эдийн засагт тодорхой үед эргэлдэж буй хөрөнгийн нийлбэрийг мөнгөний нийлүүлэлт (М2) гэдэг. Тэгвэл дотоодод VIII дугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 41.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.9 их наяд төгрөгөөр буюу 27.3 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ.

Энэ нь эдийн засгийн идэвхжил сайжирч, зээл олголт нэмэгдэж, олгосон зээл банкны салбарт хадгаламж болон орж ирж буйн илрэл. Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн хадгаламж 5.8 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.8 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч эдийн засаг харьцангуй тогтвортой үед мөнгөний нийлүүлэлт ийнхүү огцом өсөж байгаа нь “эдийн засгийн халалт” буюу эдийн засаг өсөхтэй зэрэгцэн инфляц өсөх, иргэдийн зарцуулалт ихсэх, ажилгүйдлийн түвшин буурах нөхцөл байдал руу хөтөлж буйн дохио болохыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс онцолж байлаа.

VIII сарын дүнгээр төгрөгийн хадгаламж 20.2 их наяд төгрөг, валютын хадгаламж 4.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Валютын хадгаламж өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар тус тус буурсан бөгөөд өөрөөр хэлбэл 2023 оны эхээр валютын хадгаламжийн үлдэгдэл бараг 40 хувиар өсөж байсантай харьцуулахад долларжилт харьцангуй багасжээ.

Төгрөгийн ханш тогтвортой байгаа нь төгрөгийн бодит өгөөжийг нэмэгдүүлж, төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн болохыг Монголын банкны холбооноос тайлбарлаж байна. Мөн инфляц аажмаар буурч байгаа нь төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгдэх шалтгаан болсон гэж үзжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан