Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр Өнөөдөр Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Эдийн засгийн өнгөрсөн гурван жилийн өсөлт  дахиад таван жил үргэлжилбэл...

Т.БАТСАЙХАН

УИХ удахгүй ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Анхны 126 гишүүнтэй УИХ анх удаа улсын төсвийг батална. Мэдээж, өдийд шинэ гишүүд Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл холбогдох бусад хуулийн төслүүдтэй танилцаж байгаа биз. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 наймдугаар сарын 30-нд Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. 
Тэрээр тэр үеэр “Засгийн газраас 2025 оны улсын төсвийг өргөн барьж байна. Энэ нь Монгол Улсын хувьд анх удаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж буй төсөв юм. Төрийн байгууллагуудын шинэ хөрөнгө оруулалт, нийгмийн шинж чанартай обьектуудыг бүхэлд нь хувийн хэвшилтэй хамтран ажиллах татвар, эрхзүйн орчныг дэмжих байдлаар шийдвэрлэлээ. Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбосон автозам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, эрчим хүчний реформ зэрэг дэд бүтцийн 38 төслийг санхүүжүүлэх нь өөрөө Хурдтай хөгжлийн төлөөх Зориг гэж үзэж байна. 
Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах замаар Хөшигийн хөндийд төрийн байгууллагуудыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх, нийслэлийн төвтэй холбох гүүрэн байгууламж, туннел, Туулын хурдны зам зэрэг төсөл арга хэмжээг санхүүжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан орон сууцжуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг тусгасан.
Эдийн засгийн өсөлт найман хувь байна гэж төсөөлсөн. Экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. 14 төслийн хөрөнгө оруулалт, зураг төсөв, бэлтгэл ажлыг хангахад зориулагдав. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчныг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэсэн юм.Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдээр ирэх оны төсвийн талаар цахим сүлжээнд жиргэсэн нь анхаарал татав. Тэрээр “Удахгүй бид 2025 оны улсын төсөв хэлэлцэнэ. Энэ төсөвтэй уялдаж, аж ахуйн нэгжүүд, иргэд жилийн төлөвлөгөөгөө хийдэг. Энэ жил анх удаа бүсийн томсгосон тойрогт хөрөнгө оруулалт яригдана. 
“Шинэ сэргэлтийн бодлого"-ын үр дүнд Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүнд гарсан өөрчлөлт болон ирэх жилүүдийн төсөөллийг та бүхэнд хүргэж байна. Сүүлийн гурван жил Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, 5-6 хувийн өсөлт үзүүллээ. Улсын ДНБ-ий хэмжээ 2021 онд 43.6 их наяд төгрөг байсан бол 2023 онд 70.4 их наяд болов. 2024 оны хүлээлт 79.2 их наяд төгрөг байхаар төсөөлж байна” гэжээ. ДНБ-ийг 2025 онд 95 их наяд төгрөг, 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх төсөөлөл гаргажээ.Түүнчлэн экспортын орлого 2021 онд 9.2 тэрбум төгрөг байсан. 2022 онд 12.5 тэрбум, 2023 онд 15.2 тэрбумд хүрч, 2024 оны хүлээлт 16.7 тэрбум болжээ. 2025 онд 18.9 тэрбум, 2028 онд 23 тэрбумд хүрэхээр байна. Мөн нүүрсний экспорт 20212 онд 16.1 сая тн байсан бол 2022 онд 32.1 сая тн, 2023 онд 69.6 сая тн хүрч, 2024 онд 78.1 сая тн болох төсөөлөлтэй байна. Цаашлаад 2025 онд 83.3 сая тн, 2028 онд 111 сая тн-д хүрэх төсөөлөлтэй байна.Үүнээс гадна, төсвийн орлого 2021 онд 14.3 их наяд төгрөг, 2022 онд 18.5 их наяд төгрөг, 2023 онд 24.3 их наяд төгрөг болж, 2024 онд 28.9 их наяд төгрөгт хүрэхээр болсон байна. 2025 онд 36.8 их наяд, 2028 онд 43.6 их наядад хүрэх төсөөлөл байна.Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг “Жил бүхэн эдийн засгаа тогтмол 5-6 хувиар өсгөж чадвал 2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 132.3 их наядад хүрэх боломж үүснэ” гэжээ.Түүнээс гадна “Ингэж чадвал зээлжих зэрэглэл дахин ахиж, нийгмийн тулгамдсан олон асуудал шийдвэрлэгдэнэ. Тиймээс энэ жилийн төсвийг орон нутагт тэгштгэн хуваах биш эдийн засгийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төсөлд томоор нь зарцуулах реформыг хамтдаа зориг гарган хийх учиртай” гэжээ.Ерөнхийдөө “Эдийн засгийн эдгээр “тоо”-ны гурван жилийн өсөлт дахиад таван жил үргэлжилбэл иймэрхүү хэмжээнд хүрнэ” гэсэн төсөөлөл юм. Өөрөөр хэлбэл  “Өнгөрсөн гурван жилийн өсөлт таван жилээр сунавал улсын эдийн засаг ингэж тэлэх нь ээ” л гэсэн үг. 

Эх сурвалж: www.polit.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан