Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монголд болсон снукер бильярдын ДАШТ-д Хонгконгийн Нг Он-И, Энэтхэгийн Камал Чавла нар түрүүллээ

Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-нд, 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд боллоо.Дээрх хоёр тэмцээнд давхардсан тоогоор 21 орны нийт 80 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөхөд Монголын тамирчдын хамгийн өндөр амжилтыг Б.Нарантуяа үзүүлсэн бөгөөд тэрбээр Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв.Тэмцээний хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга оролцож, медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулсан юм. Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга Олон улсын бильярдын болон снукерын холбооны ерөнхийлөгч Мубарак Аль Хаяринтай уулзаж, Монголын бильярдын өнөөгийн хөгжил, цаашид тус спортыг эрчимтэй хөгжүүлэхэд олон улсын холбооны дэмжлэг, төрийн зүгээс үзүүлэх бодит боломжийн талаар ярилцлаа.Энэ удаагийн Дэлхийн цом, ДАШТ-ийг Монголд зохион байгуулахад Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. ОУББСХ-ны ерөнхийлөгч Мубарак Аль Хаярин снукер бильярдын дэлхийн цомын анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулсаныг тодотгож, Монгол улсад снукер бильярдын Дэлхийн цомын тэмцээнийг гурван жил дараалан зохион боломжтойг дуулгалаа. 6 улааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд Хонгконгийн тамирчин Нг Он-И түрүүлсэн бол эрэгтэйчүүдэд Энэтхэгийн тамирчин Камал Чавла алтан медаль хүртлээ. Алдарт тамирчин Нг Он-Игийн ДАШТ-ий найм дахь алтан медаль бөгөөд тэрбээр Дэлхийн цомд мөн түрүүлсэн юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан