Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ТӨРИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ 50 МЯНГАН ХҮН ҮЗЖЭЭ
Өнгөрсөн наймдугаар сарын 30-нд Эзэн Чингисийн хөшөө цогцолборын өмнүүр татсан улаан туузыг хайчилж, Төрийн ордон түмэн олондоо нээлттэй болсон юм. Төрийн ордныхоо босгоор алхаж, Их эзэн хааныхаа хөшөөнд сүсэглэж, Монгол төрийн түүхэн уламжлал бахархлын бэлгэ тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцаж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх хүсэл эрмэлзэл монгол хүн бүрт байдаг. Төрийн түүхийн музей нь даваа гарагт, мөн гадаадын төрийн тэргүүний айлчлал зэрэг хүндэтгэлийн арга хэмжээтэй өдөр иргэд хүлээж авдаггүй. Харин бусад өдөрт чөлөөтэй нэвтрүүлдэг гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Өдөрт дунджаар 2000 орчим хүн тус музейтэй танилцдаг байлаа. Өнгөрсөн баасан гарагт үзсэн иргэдийн тоо 50 мянгад хүрчээ. Төрт ёсны 2200 жилийн түүхтэй монголчууд түүхээ дээдлэх, Монголоороо омогших, бахархах хүсэл тэмүүлэл их байгааг энэ үйл явдал харуулж байна гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ. Энэ тоог бэлгэшээж 50 мянга дахь иргэнээр тодорсон “Логарифм” дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Ч.Номинд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэж, сурлагын амжилт хүсээд дурсгалын зүйлс гардууллаа. Их цагаан туг, хар сүлд, Их Монгол Улсын төрийн тамга зэргийг иргэд илүүтэй сонирхдог. Ийм түүхэн үзмэрүүдийн зэрэгцээ дэлхийд алдартай музей болон эх орныхоо шилдэг үзмэрүүдийг ээлж дараалан дэлгэхээр музейн захиргаа төлөвлөжээ. 50 мянга дахь иргэн тодорсон энэ өдөр тус музейд Үндэсний газар зүйн нийгэмлэг буюу National Geographic-ийн гэрэл зургийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон хүүхдэд зориулсан танин мэдэхүйн үзмэрүүд тавьсан байлаа. Энэ сард үзмэрээ дахин шинэчилж, Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан их хааны түүхтэй холбоотой сонирхолтой баримт, үзмэрүүд дэлгэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл