Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
А.Шварцнеггерийг эхнэр нь уучилсан уу
Арнольд Шварцнеггер сонин хэвлэл, телевизээр дамжуулан эхнэрээсээ уучлал гуйсан олон ч ярилцлага өгсний эцэст салах өргөдлөө шүүхэд өгөөд байсан эхнэр нь түүнийг сая нэг уучилсан бололтой. Сүүлийн өдрүүдэд Мария Шривер хуримын бөгжөө байнга зүүх болсныг паппарацуудын зураг гэрчилж байна.
А.Шварцнеггер өнгөрсөн долоо хоногт CNN-ийн Пирс Морганы ток шоунд оролцохдоо эхнэр Мария нь түүний амьдралын цорын ганц үнэн хайр байсан хэмээн ярьсан юм. Өөрийн амьдралын түүх, нэн ялангуяа Калифорнийн амбан захирагчаас буусны дараа нууц хүүхэд нь илэрч, улмаар гэр бүлээсээ салахад хүрсэн шуугиантай явдлынхаа талаар өгүүлсэн “Total recall” хэмээх номоо сурталчлан завгүй байгаагийнхаа хажуугаар А.Шварцнеггер телевизийн “60 минут” ток шоунд ч бас оролцож, “Эхнэрээ хуурч, гэрийн үйлчлэгчтэйгээ орооцолдсон нь түүний амьдралдаа хийсэн хамгийн тэнэг зүйл байсан” хэмээн ярьжээ. Ийнхүү гэм буруугаа ухаарч, бас үнэн хайраа илчилсэн удаа дараагийн ярилцлагад нь хатагтай Шриверийн сэтгэл уярсан бололтой. А.Шварцнеггерийн хуримынхаа үеэр бэлэглэсэн цэнхэр алмаазан шигтгээтэй бөгжийг зүүж явах болжээ.
Хамтдаа дөрвөн хүүхдийн эцэг эх болсон тэд А.Шварцнеггерийн гэрийнхээ үйлчлэгчтэй холбогдсон явдлаас хоёр тийш болж, 2011 оны долдугаар сард гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд өргөдлөө өгсөн юм. Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд А.Шварцнеггер хэвлэлээр дамжуулан хүүхдүүдийнхээ ээжтэй эргээд эвлэрэх байх гэсэн горьдлого тээж яваагаа мэдэгдсээр байсан билээ.


Арнольд Шварцнеггер сонин хэвлэл, телевизээр дамжуулан эхнэрээсээ уучлал гуйсан олон ч ярилцлага өгсний эцэст салах өргөдлөө шүүхэд өгөөд байсан эхнэр нь түүнийг сая нэг уучилсан бололтой. Сүүлийн өдрүүдэд Мария Шривер хуримын бөгжөө байнга зүүх болсныг паппарацуудын зураг гэрчилж байна. А.Шварцнеггер өнгөрсөн долоо хоногт CNN-ийн Пирс Морганы ток шоунд оролцохдоо эхнэр Мария нь түүний амьдралын цорын ганц үнэн хайр байсан хэмээн ярьсан юм. Өөрийн амьдралын түүх, нэн ялангуяа Калифорнийн амбан захирагчаас буусны дараа нууц хүүхэд нь илэрч, улмаар гэр бүлээсээ салахад хүрсэн шуугиантай явдлынхаа талаар өгүүлсэн “Total recall” хэмээх номоо сурталчлан завгүй байгаагийнхаа хажуугаар А.Шварцнеггер телевизийн “60 минут” ток шоунд ч бас оролцож, “Эхнэрээ хуурч, гэрийн үйлчлэгчтэйгээ орооцолдсон нь түүний амьдралдаа хийсэн хамгийн тэнэг зүйл байсан” хэмээн ярьжээ. Ийнхүү гэм буруугаа ухаарч, бас үнэн хайраа илчилсэн удаа дараагийн ярилцлагад нь хатагтай Шриверийн сэтгэл уярсан бололтой. А.Шварцнеггерийн хуримынхаа үеэр бэлэглэсэн цэнхэр алмаазан шигтгээтэй бөгжийг зүүж явах болжээ.
Хамтдаа дөрвөн хүүхдийн эцэг эх болсон тэд А.Шварцнеггерийн гэрийнхээ үйлчлэгчтэй холбогдсон явдлаас хоёр тийш болж, 2011 оны долдугаар сард гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд өргөдлөө өгсөн юм. Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд А.Шварцнеггер хэвлэлээр дамжуулан хүүхдүүдийнхээ ээжтэй эргээд эвлэрэх байх гэсэн горьдлого тээж яваагаа мэдэгдсээр байсан билээ.


0 Сэтгэгдэл
























