Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 7.7 их наяд төгрөгийн зээлийг 122 мянган өрхөд олгоод байна.

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд баримталж буй баримт бичгүүд буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хөтөлбөр хэвийн хэрэгжиж байна. Энэ онд хөтөлбөрийн зээл авах 802.6 тэрбум төгрөгийн 6.4 мянган өрхийн хүсэлтийг банкууд хүлээн авсан бөгөөд 166.2 тэрбум төгрөгийн 1.5 мянган өрхийн хүсэлтийг тодорхой шалтгааны улмаас татгалзсан байна. Нийт 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2.0 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн эцсийн байдлаар олгоод байна (Дүрслэл 1). Үүнээс Улаанбаатар хотод 148.6 тэрбум төгрөгийг 1.2 мянган өрхөд, орон нутагт 81.4 тэрбум төгрөгийг 0.8 мянган өрхөд олгожээ.

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт: 2024 оны 03 дугаар 29-ний өдрийн байдлаар

Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийг орон нутагт тэгш, хүртээмжтэй олгохоор ажиллаж байна. Өмнөх таван жилийн дунджаар нийт хөтөлбөрийн зээлийн 17 орчим хувийг орон нутагт орон сууц худалдан авч буй өрхөд олгосон бол 2023 онд 32 хувь, 2024 оны гуравдугаар сарын байдлаар ойролцоогоор 41 хувь болгон нэмэгдүүлээд байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2024.04.03 №063 (4076)

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан