Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
АТГ-ынхан ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагвыг шалгаж байна
ШӨХТГ-ын дарга О.Магнай тус газрын өмнөх дарга Б.Лхагва тэргүүтэй зургаан хүнийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан. Тус газрынхан түүний гомдлыг хянаж үзээд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, удирдах зөвлөлийн зарим гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Тус газар энэ оны эхээр нефть импортлогчид үгсэн хуйвалдаж, шатахууны үнээ 200-300 төгрөгөөр нэмснийг тогтоосон. Тиймээс импортлогчдыг 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Гэвч тус газрын удирдах зөвлөл эл шийдвэрээ хүчингүй болгож, олны дургүйцлийг төрүүлсэн удаатай. Тиймээс ШӨХТГ-ын шинэ дарга О.Магнай ажлаа авмагцаа зөвлөлийнхөө зургаан гишүүнийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан юм.
ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагватай хамт зөвлөлийн орон тооны гишүүн С.Энхбаатар, Сангийн яамны эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Б.Алтанцэцэг, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, МХЭАХНҮХ-ны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нарыг шалгуулж буй гэнэ.
ШӨХТГ-ын дарга О.Магнай тус газрын өмнөх дарга Б.Лхагва тэргүүтэй зургаан хүнийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан. Тус газрынхан түүний гомдлыг хянаж үзээд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, удирдах зөвлөлийн зарим гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Тус газар энэ оны эхээр нефть импортлогчид үгсэн хуйвалдаж, шатахууны үнээ 200-300 төгрөгөөр нэмснийг тогтоосон. Тиймээс импортлогчдыг 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Гэвч тус газрын удирдах зөвлөл эл шийдвэрээ хүчингүй болгож, олны дургүйцлийг төрүүлсэн удаатай. Тиймээс ШӨХТГ-ын шинэ дарга О.Магнай ажлаа авмагцаа зөвлөлийнхөө зургаан гишүүнийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан юм. ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагватай хамт зөвлөлийн орон тооны гишүүн С.Энхбаатар, Сангийн яамны эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Б.Алтанцэцэг, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, МХЭАХНҮХ-ны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нарыг шалгуулж буй гэнэ.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
davaa
magnai shamd bayr xvrgey
2012.10.18
























