Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ
АТГ-ынхан Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг байгууллагадаа 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан зүйл ангиар буруутгаж буй гэнэ.
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг энэ талаар өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрээр “Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. 2008 оны тавдугаар сараас эхлэн Гэрлэх ёслолын ордон “Кодак дурсамж” нэртэй хувийн гэрэл зургийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингээд энэ байгууллагын захирал буюу зурагчин Сүх-Очир бидэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл тэр хүн ажлын байрны дүрэм журмыг удаа дараа зөрчин, ажлын байранд архидан согтуурах нь ихэссэн учир өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хамтран ажиллах гэрээгээ цуцалсан юм. Сүх-Очир хамтран ажиллах гэрээ цуцалсан өдөр намайг АТГ-д шалгуулахаар өгсөн юм билээ. АТГ-ынхан надаас байцаалт авсан. Би буруугүй болохоор айхгүй байна” гэж байсан юм.
АТГ-ынхан Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг байгууллагадаа 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан зүйл ангиар буруутгаж буй гэнэ. Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг энэ талаар өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрээр “Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. 2008 оны тавдугаар сараас эхлэн Гэрлэх ёслолын ордон “Кодак дурсамж” нэртэй хувийн гэрэл зургийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингээд энэ байгууллагын захирал буюу зурагчин Сүх-Очир бидэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл тэр хүн ажлын байрны дүрэм журмыг удаа дараа зөрчин, ажлын байранд архидан согтуурах нь ихэссэн учир өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хамтран ажиллах гэрээгээ цуцалсан юм. Сүх-Очир хамтран ажиллах гэрээ цуцалсан өдөр намайг АТГ-д шалгуулахаар өгсөн юм билээ. АТГ-ынхан надаас байцаалт авсан. Би буруугүй болохоор айхгүй байна” гэж байсан юм.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
























