Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өс хонзонгийн сэдэлтээр нэгнийгээ хутгалжээ
“Чингис хаан” нисэх онгоцны буудалд өнөө өглөө хоёр хүн нэгнээ хутгалж гэмтээсэн хэрэг гарсан.  Үүнээс болж “Чингис хаан” нисэх онгоцны буудалд цагдаагийнхан хамгаалалт авч хол хорио тогтоосон. Одоо ч гэсэн хэрэг гарсан бие засах газрыг хамгаалалтад авсан хэвээр байна.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Т.Жаргалсайханаас тодрууллаа.


-Оюутолгойн ажилчид нэгнийгээ хутгалсан хэрэг гарсан байна. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа байх?
-Өнөө өглөө 09.20 цагт онгоцноос буусан “Оюутолгой” компанийн ажилтан Э-г мөн “Оюутолгой” компанид ажиллаж байсан Э гэгч хутгалсан хэрэг гарсан. Тэрээр, маргалдаж “намайг чи ажлаас халуулсан” хэмээн шалтаглаж хутгалсан байна билээ. Улмаар өөрийгөө хутгалж биедээ гэмтэл учруулсан. Одоо эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна.
-Өс хонзонтой байсан байх нь ээ?
-Тийм ээ. Өс хонзонгийн сэдэлтээр хутгалсан байна.
-Тэд согтуу байсан юм уу?
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрсан. Хэргийг шалгаж байна гэв.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан