Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүүхдийн эрхийг хүндэтгэхийг уриалав
Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийн багш нар хэвлэл мэдээллийн байгууллагуудад нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхдээ Хүүхдийн эрхийг ямагт хүндлэн дээдлэхийг уриаллаа. Учир нь, тус төвийн бяцхан охины нэр хүндэд хэвлэлийнхэн ноцтой халдаж байна гэж үзжээ. Жилийн өмнө ээж нь охиноо хэрцгийгээр зодсон хэрэг олны дунд шуугиан тарьж байсан. Энэ тухай мэдээлэхдээ охины тухай хэт дэлгэрэнгүй мэдээлснээс болж өнөөдөр хичээлдээ явахдаа ч ичдэг болоод байгаа аж. Хэрэг гарснаас хойш охин дүүтэйгээ хамт Хүүхдийн хөгжил хамгааллын төвд ирсэн ба тус төвийн гомдлын дагуу ээж нь эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж байгаа аж. Цаашид охины нэр хүндийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан түүний зураг, дүрс бичлэгийг олон нийтэд дэлгэхгүй байхыг уриаллаа. Үүний цаана хүүхдийн нэр хүнд хөндөгдөж, олон нийтийн дунд ороход хүндрэл гарч буйг анхаарна уу хэмээн Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн багш нар уриаллаа.     
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан