Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
ЗАВХАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШИНЭ БАЙРНЫ ШАВЫГ ТАВИЛАА

Аймгийн Цагдаагийн газрын шинэ байрны шав тавих ёслол өнөөдөр /2024.06.09/ боллоо. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Монгол Улсын Гавьяат хуульч, Хошууч генерал Д.Сандаг-Очир, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Отгонжаргал тэргүүтэй зочид, аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд, ахмадууд, алба хаагчид оролцлоо.

Шинэ байрны шав тавих ёслолын үеэр Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх, Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон Улсын Онцгой комиссын шийдвэрээр тус Цагдаагийн газарт туулах чадвар бүхий NISSAN PATROL Y61 маркийн машиныг гардуулан өгөв.

Улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах уг барилгын гүйцэтгэгчээр “Дэлгэрэх төгс хийц” компани ажиллах ба барилгын ажил энэ сарын 27-ны өдрөөс эхэлнэ. Шинэ байр 3 давхар, 50 албан өрөө, 100 алба хаагчийн багтаамж бүхий хурлын танхим, 6 машины дулаан граж, бялдаржуулах танхим, зэвсэг хэрэгсэлийн агуулах бүхий стандартад нийцсэн байр юм.

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр шав тавих арга хэмжээний үеэр:

- УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын санаачилгаар 2024 онд Завхан аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл арга хэмжээ шинээр болон үргэлжлэн хэрэгжинэ. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй Цагдаагийн газрын шинэ барилга юм. Цаашлаад тус Цагдаагийн газрыг авто граж, спорт цогцолбортой болгох зорилтыг тавьж, Засаг даргын хувьд ажил хэрэг болгох талаар онцгой анхаарна” гэлээ.

Шинэ байр 2025 оны сүүлчээр ашиглалтад орно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан