Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, УБТЗ, Юнигаз ХХК-тай хамтран тактикийн дадлага, сургуулийг зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс газ ачиж, буулгах үед гарсан гал түймрийн дуудлага дээр хэрхэн ажиллах талаарх тактикийн дадлага сургуулийг өнөөдөр зохион байгууллаа. Юнигаз ХХК, Улаанбаатар төмөр замтай хамтарсан дадлага сургуульд тухайн байгууллагуудын ажилтан албан хаагчид оролцсон юм. Тактикийн дадлага сургууль нь хоёр болон түүнээс дээш тасаг тухайн нөхцөлд хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авах талаар ажилтан албан хаагчдад мэдээллийг олгосон.

Энэ тохиолдолд нэн тэргүүнд авах арга хэмжээ бол иргэдийн аюулгүй байдлыг хангаж, аюулгүй зайд хүргэж, Онцгой байдлын байгууллага гарсан гал түймрийг байгаа хэмжээнд нь тархан дэлгэрүүлэхгүй унтраах арга хэмжээ авах юм. Баянзүрх дүүрэгт 26 мянга аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс эдгээр аж ахуй нэгж рүү чиглэсэн дадлага сургуулийг тогтмол зохион байгуулдаг гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан