Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Баянзүрх дүүргийн удирдлагын баг сар бүр иргэдийг хүлээн авч уулздаг

Баянзүрх дүүргийн удирдлагын баг сар бүр иргэдийг хүлээн авч уулздаг. Энэ үеэр иргэдээс өгч буй санал хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэг ажилладаг. Өмнөх уулзалтад оролцсон иргэдээс 10 нь асуудлаа бүрэн шийдүүлсэн бол бусад нь шийдвэрлэгдэх шатанд явж байна.

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны иргэн Г.Алтанчимэг, 32 дугаар хорооны иргэн Д.Өнөрцэцэг, Б.Наранцогт нар байр захиалан, төлбөрөө барагдуулсан хэдий ч тухайн байр нь хугацаандаа ашиглалтад ороогүй байна. Гүйцэтгэгч компаниас мөн буцаан төлбөрөө авах хүсэлтээ гаргасан ч шийдвэрлэж өгөлгүй олон жил болжээ. Дээрх байдлаар хохирсон иргэд цөөнгүй байгаа бөгөөд төлөөлж ирсэн иргэд ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг шийдвэрлэж ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Энэ дагуу Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай хуулийн зөвлөгөө өгч цаашид дүүрэг дээр ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Мөн иргэдийг мэдээллээ нягталж орон сууц захиалгын гэрээ байгуулахыг анхаарууллаа.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.Ганбаатар 7 байрны ард байрлах хуучин тоглоомын талбай, авто замыг засварлуулах 30 дугаар хорооны иргэн Г.Мягмардорж байрны дулаан хангамжийг хэвийн болгох зэрэг асуудлаар хандсан бөгөөд тухайн иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу газар дээрх очиж ажиллахаар боллоо.

Цаашид сар бүр тогтмол зохион байгуулдаг уулзалтад оролцож санал хүсэлтээ өгч буй иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. Мөн иргэд өөрийн биеэр ирж хүсэлтээ өгөхөөс гадна bzd.urgudul2022@gmail.com хаяг руу санал хүсэлтээ илгээж энэхүү уулзалтад оролцох бүрэн боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан