Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
Ричард Гир нөхөртэй бүсгүй рүү сээтэгнээд зоогийн газраас хөөгджээ
Холливудын хамгийн сайхан эрчүүдийн нэг гэгддэг жүжигчин Ричард Гир саяхны нэг өдөр зоогийн газарт найзуудтайгаа хамт баяр тэмдэглэж байхдаа тэнд нөхөртэйгөө хамт хооллож байсан шаргал үст бүсгүй рүү нүд унагаж, эр нөхрийг нь ч тоолгүй сээтэн хаяж, яриа өдөх гэж оролджээ. “Хөөрхөн хүүхэн” киногоороо алдартай 63 настай жүжигчин эр найзынхаа шагнал авсныг тэмдэглэж Нью-Йоркийн Лонг Айланд дахь Ник Тонигийн ресторанд хэсэг нөхдийн хамт оройн зоог барьж байхдаа ийм үйлдэл гаргажээ. Тэрээр бүсгүйг олж харсан цагаасаа хойш тасралтгүй ширтэж, түүний хажуугийн суудалд очиж суун, яриа өджээ. Мэдээж энэ бүхэн бүсгүйн нөхөрт таалагдаагүй учир Ричард Гирийг зоогийн газраас даруйхан гарахыг шаардаж, тэр ч бүү хэл хараал урсган хөөсөн гэж тэнд байсан гэрчүүд ярьж байна. Америкийн тансаг зоогийн газарт тооцогддог Ник Тонигийн ресторанд тухайн үед Мерил Стрип, Алек Балдвин гээд Холливудын одод мөн орой зоог барьж байж.

Энэ явдлын тухай Ричард Гир тайлбарлахдаа “Би зүгээр л зоогийн газраас гарахд замдаа хүмүүстэй мэндэлж, хошигноод өнгөрсөн” гэжээ. Өмнө нь олон ч сайхан бүсгүйтэй нэр холбогдож, супермодель Синди Кроуфордтой гэрлэж явсан Ричард Гир одоо хоёр дахь эхнэр, жүжигчин Кэри Лоуввелтэй амьдарч байгаа билээ.

0 Сэтгэгдэл