Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Эрүүл мэндийн сайд салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр  Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Мягмарыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтаар  салбарын ажилчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар санал бодлоо солилцлоо. МЭМАҮЭХ-ы дарга Б.Мягмар Эрүүл мэндийн сайдад хандан Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам”-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2013 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг хүссэн бөгөөд Эрүүл мэндийн сайд уг асуудлыг дэмжин, анхааран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран нэн тэргүүнд хүнд хортой нөхцөлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулах, эмч, сувилагчийн хувцасны стандартыг боловсруулах хэрэгтэйг ярилцлаа.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан