Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно

“Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006 оноос хойш жил бүр зохион байгуулдаг “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан ирэх бямба гарагт буюу 2025 оны 01-р сарын 25-ны өдрийн 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.Сар шинийн баярыг угтан зохион байгуулагддаг уг барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдээс Монгол Улсын начин– 12, Монгол Улсын харцага– 2, Монгол Улсын заан– 4, Монгол Улсын аварга– 3 төрсөн байдаг.Ийм ч учраас “АТАР” хэвийн боовны нэрэмжит уг барилдаанд хүчит бөхчүүд хүч тэнхээ, уран мэхээ уралдуулан өрсөлддөг, аймаг цэргийн цолтой бөхчүүд амжилттай сайн барилдахыг эрмэлздэг уламжлал тогтоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан