Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ бүрэн шинэчлэгджээ
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн толгой компани “Эрдэнэс МГЛ”-ын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг тэр чигт нь сольсон байна. Шинээр байгуулагдсан ТУЗ-д дан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар томилогджээ. ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, гишүүдээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Уул уурхайн яамны төлөөлөл орсон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 9 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Одоогоор төрийн төлөөлөл болсон таван хүнийг томилоод байна. Удахгүй хараат бус 3 гишүүн болон төрийн төлөөлөл болсон нэг хүнийг нэмж томилох бололтой.


Эх сурвалж: www.journalism.mn Э.Болд-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан