Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
2025-2028 онд хэрэгжүүлэх төслүүдээс 8 төслийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгджээ

Зургийг: С.Батсайхан

Нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах болон бусад 24 төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөөд байна. Нийслэлийн агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахаар 2025-2028 онд хэрэгжүүлэх төслүүдээс найман төслийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэнийг НЗДТГ мэдээллээ. Тодруулбал: Туулын хурдны зам, дүүжин замын тээвэр, Сэлбэ болон Баянхошууг орон сууцжуулах төслүүд, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Улаанбаатар трамвайн II  шугам зэрэг багтаж байна. Санхүүжилтийн хэлбэр нь нийслэлийн төсөв болон гадаад, зээл бондын эх үүсвэр байхаар төлөвлөснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Туулын хурдны замын төсөлд 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2027 он ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Налайхын авто замаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж. Харин Сэлбэ орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1.7 их наяд төгрөгийг гадаад бондын эх үүсвэрээр шийдвэрлэнэ. Одоогоор инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн, газар чөлөөлөлт 70 хувьтай, барилга угсралтын тендерийг зарлахаар бэлтгэж байгааг Нийслэлийн Засаг дарга танилцуулав. Төсөл хэрэгжиж дууссанаар нийслэлийн яндангийн тоог 10 мянгаар бууруулна гэж үзэж байна. Цаашид бусад 12 төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Удахгүй Улаанбаатар метро төслийн санхүүжилтийг баталгаажуулахаар төлөвлөж байгаа зэргээр бусад төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр ажиллаж байна.  

эх сурвалж: Блүүмбэрг

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан