Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
ТУУЛЬЧИДЫГ ЗЭРЭГЖҮҮЛЭХ УЛСЫН УРАЛДААН ӨНДӨР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Засгийн газраас баталсан “Монгол тууль” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хүрээнд ССАЖЯ-наас “Монгол туульчдын урын сан” улсын уралдаан зохион байгуулж байна. Өчигдөр Үндэсний түүхийн музейд нээлтээ хийсэн уралдааны зорилго нь туульч, ардын авьяастны урын санг баяжуулж, туульчдын залгамж халааг бэлтгэх, туульчдын ур чадварыг бодитой үнэлж, зэрэг дэв олгох, алдаршуулах явдал юм байна.
Л.БААТАРХҮҮ: Дөрвөн наснаасаа л тууль сонсч өссөн
Залуу судлаач, туульч Л.Баатархүүтэй ярилцлаа.
-Монголын бас нэг өвөрмөц, давтагдашгүй урлаг болох туультай хэдэн наснаасаа эхлэн нөхөрлөв дөө?
-Би дөрвөн наснаасаа л эхэлж тууль хайлахыг сонсч өссөн. Миний эргэн тойрондох гэр бүлийнхэн маань биелдэг, ерөөл магтаал хэлдэг хүмүүс байсан. Хүүхэд ахуй үеэсээ л үлгэр домог сонсч, түүгээрээ хүмүүжиж ирсэн дээ. Тууль хайлж сурсан маань их сонин. Баруун Монгол ардын ерөөлч магтаалч Шагдар Зээрэн гэж айл манай хажууд нутагладаг байлаа. Хүүхэдгүй айл байсан л даа. Тэгээд намайг их эрхлүүлдэг байсан. Аяган дахь ааруулыг нь идэж өссөн дөө. Тэгж л бага сага зүйл сурсан. 2007 онд баруун бүсийн өсвөрийн туульчдын улсын уралдаанд орохдоо Ардын жүжигчин Самжид гэж хүнээр “Аргил хар баатар” гэж тууль заалгаад дэд байранд шалгарч байсан. Тэр үеэс эхлээд л шимтэж сурч эхэлсэн.
-Туулийг ЮНЕСКО зайлшгүй хамгаалах биет бус өвөөр бүртгээд авчихсан. Хамгаалж авч үлдэхийн тулд залгамж халаагаа л бэлтгэх хэрэгтэй байх даа?
-Гэхдээ шавиа бэлдэж байна гээд хэтэрхий олон хүн бэлтгэчихвэл тууль маань үнэгүйдэх аюулд орно гэж би хувьдаа боддог юм. Тэгэхээр нэг хүн ганц хоёр шавьтай байхад л болно.
-Тууль хайлахад нарийн дэг журамтай гэдэг. Хоёр гурван өдрөөр ч хайлах тохиолдол байдаг гэсэн?
-Тэгэлгүй яахав. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг одоохондоо туульчид ховордсон болохоор л би туульч гээд яваад байна. Дээр үед бол долоон тууль бүтэн мэддэг хүнийг л жинхэнэ туульч гэдэг байсан юм гэдэг.
-Та хэдэн тууль мэдэх вэ?
-Одоогоор яг бүтнээр нь бол гурван тууль л мэднэ.
-Бас судалгаа шинжилгээний ажил их чухал байгаа юм шиг ажиглагддаг?
-Тэгэлгүй яахав. Нэг тууль бараг 4000 гаруй мөр шүлэгтэй байдаг. Яг тэр хэвээр нь нутаг нутгийн онцлогийг шингээж авч үлдэхийн тулд судлаачид маш чухал хэрэгтэй. Одоогоор бол гарын таван хуруунд багтахаар цөөн хэдэн судлаач бий.
Засгийн газраас баталсан “Монгол тууль” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хүрээнд ССАЖЯ-наас “Монгол туульчдын урын сан” улсын уралдаан зохион байгуулж байна. Өчигдөр Үндэсний түүхийн музейд нээлтээ хийсэн уралдааны зорилго нь туульч, ардын авьяастны урын санг баяжуулж, туульчдын залгамж халааг бэлтгэх, туульчдын ур чадварыг бодитой үнэлж, зэрэг дэв олгох, алдаршуулах явдал юм байна. Л.БААТАРХҮҮ: Дөрвөн наснаасаа л тууль сонсч өссөн
Залуу судлаач, туульч Л.Баатархүүтэй ярилцлаа.
-Монголын бас нэг өвөрмөц, давтагдашгүй урлаг болох туультай хэдэн наснаасаа эхлэн нөхөрлөв дөө?
-Би дөрвөн наснаасаа л эхэлж тууль хайлахыг сонсч өссөн. Миний эргэн тойрондох гэр бүлийнхэн маань биелдэг, ерөөл магтаал хэлдэг хүмүүс байсан. Хүүхэд ахуй үеэсээ л үлгэр домог сонсч, түүгээрээ хүмүүжиж ирсэн дээ. Тууль хайлж сурсан маань их сонин. Баруун Монгол ардын ерөөлч магтаалч Шагдар Зээрэн гэж айл манай хажууд нутагладаг байлаа. Хүүхэдгүй айл байсан л даа. Тэгээд намайг их эрхлүүлдэг байсан. Аяган дахь ааруулыг нь идэж өссөн дөө. Тэгж л бага сага зүйл сурсан. 2007 онд баруун бүсийн өсвөрийн туульчдын улсын уралдаанд орохдоо Ардын жүжигчин Самжид гэж хүнээр “Аргил хар баатар” гэж тууль заалгаад дэд байранд шалгарч байсан. Тэр үеэс эхлээд л шимтэж сурч эхэлсэн.
-Туулийг ЮНЕСКО зайлшгүй хамгаалах биет бус өвөөр бүртгээд авчихсан. Хамгаалж авч үлдэхийн тулд залгамж халаагаа л бэлтгэх хэрэгтэй байх даа?
-Гэхдээ шавиа бэлдэж байна гээд хэтэрхий олон хүн бэлтгэчихвэл тууль маань үнэгүйдэх аюулд орно гэж би хувьдаа боддог юм. Тэгэхээр нэг хүн ганц хоёр шавьтай байхад л болно.
-Тууль хайлахад нарийн дэг журамтай гэдэг. Хоёр гурван өдрөөр ч хайлах тохиолдол байдаг гэсэн?
-Тэгэлгүй яахав. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг одоохондоо туульчид ховордсон болохоор л би туульч гээд яваад байна. Дээр үед бол долоон тууль бүтэн мэддэг хүнийг л жинхэнэ туульч гэдэг байсан юм гэдэг.
-Та хэдэн тууль мэдэх вэ?
-Одоогоор яг бүтнээр нь бол гурван тууль л мэднэ.
-Бас судалгаа шинжилгээний ажил их чухал байгаа юм шиг ажиглагддаг?
-Тэгэлгүй яахав. Нэг тууль бараг 4000 гаруй мөр шүлэгтэй байдаг. Яг тэр хэвээр нь нутаг нутгийн онцлогийг шингээж авч үлдэхийн тулд судлаачид маш чухал хэрэгтэй. Одоогоор бол гарын таван хуруунд багтахаар цөөн хэдэн судлаач бий.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
























