Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийн нээлт боллоо    

 

УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж нийт 1200 сурагч оролцлоо. 

“Level-UP” хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Улмаар энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 75 багш нарыг чадавхжуулан, бэлтгээд байгаа ба ирэх зургадугаар сар хүртэл 2790 гаруй сурагчийг хамруулна. Мөн Говь-Алтай, Ховд, Булган, Эрдэнэт, Увс, Завхан аймгийн 74 багш, 2210 сурагчид нэмэгдэх ба нийт 5000 гаруй сурагчид хүрч ажиллахаар зорьж байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат болон Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар оролцож, үг хэллээ. Мөн сурагчид санхүүгийн мэдлэгээ уралдуулж, тэргүүн болон дэд байранд шалгарсан 2 сурагчид 500,000 төгрөг, гутгаар байранд байранд шалгарсан сурагчид 300,000 төгрөгийн хадгаламж байршуулах эрхийн бичиг гардууллаа. Үүнээс гадна 33 сурагчид Хадгаламжийн даатгалын корпорациас 50,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, 20 сурагчид Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаанд хөрөнгө оруулах 50,000 төгрөгийн эрхийн бичиг гардуулав. 

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono
Хамгийн их уншсан