Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хүннүчүүдийн оршуулгын газар олдлоо
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Хөвсгөл аймгийн Рашаант сумын Салхитын ам гэдэг газраас Хүннүгийн үеийн булш олжээ. Гучин нэгэн хүнийг нэгэн дор оршуулсан уг олдворыг анхны байдлаар МЭӨ II зууны үед амьдарч байсан хүннүчүүдийнх гэж үзэж байгаа гэнэ. Түүхийн хүрээлэнгийнхэн энд гурван жил ажиллаж малтлага, судалгаа хийсний дүнд тэдгээр шарилыг олж илрүүлжээ. Нэгэн дор байрласан эдгээр булшны хоёрыг нь огт хөндөөгүй, тонож ухаагүй байснаас голдуу ясан эдлэл олдсоны зэрэгцээ өмнө нь олдож байгаагүй үүлэн хээ бүхий бүсний ялтас, сэнжтэй вааран эдлэл зэрэг тэр үеийн эд өлгийн зүйлс гарсан байна.
Түүхийн хүрээлэнгийн Эртний түүх, сурвалж судлалын эрхлэгч С.Өлзийбаяр “Энэ бол манайд олдоод байгаа хүннүгийн үеийн олдвороос хамгийн эртнийх нь. Энэ нь хүннүчүүдийн оршуулгын газар. Эртний хүннүчүүдийн оршуулгын зан үйлийг судлахад маш чухал, ач холбогдолтой” гээд судалгааны тайланг удахгүй товхимол болгон хэвлүүлнэ гэсэн байна.
Үүний өмнө 2011 онд Улаанбаатар их сургуулийн эрдэмтэн багш нар Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Хүннүгийн үеийн 200 булш олж байсан юм.

0 Сэтгэгдэл