Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Голомт банк 2025 оны “Усны элч” банкаар шалгарлаа

Дэлхийн усны өдөр буюу 3-р сарын 22-ны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй  “Цэнхэр Алт-2” үндэсний чуулга уулзалтын үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар болон Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын дарга З.Батбаяр нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд:

  • Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах;
  • Тогтвортой хөгжлийн 6-р зорилт “Баталгаат ундны ус, ариун цэврийн хүртээмжийг нэмэгдүүлэх”;
  • “333 нуур” буюу Нэг сум - Нэг нуур хөтөлбөрийн хүрээнд гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх;
  • Аж ахуйн нэгжүүдийн ус дахин боловсруулах болон саарал ус ашиглах;
  • Усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулах зэрэг сайн туршлага, нөлөөллийг бий болгох, олон нийтэд сурталчлан таниулахад хамтарч ажиллана.

Мөн уг арга хэмжээний үеэр Голомт банк 2025 оны “Усны элч” банкаар шалгарч, шагнал гардан авлаа. Тодруулбал 2024 онд Голомт банк Тогтвортой усны менежментийг дэмжих тэр дундаа Баталгаат ундны ус, ариун цэврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эх үүсвэр татаж, ЖДҮ эрхлэгч нарт санхүүжилт олгосон бөгөөд харилцагчдынхаа тогтвортой ус ашиглалт болон ус хэмнэлтийг сайжруулах сургалт, зөвлөгөө өгч хамтран ажиллаж буй нь “Усны элч”-ээр өргөмжлөгдөхөд нөлөөллөө. Голомт банк цаашид ч тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг баримтлан, тогтвортой санхүүжилтийн тусламжтайгаар харилцагчдадаа байгальд ээлтэй, хариуцлагатай байдлыг үлгэрлэн ажиллах болно.

Дэлхийн жишиг – Монголын банк

2 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
Хамгийн их уншсан