Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Э.Дэлгэрмаа, Т.Алтжин нар их шөвөгт шалгарав

Чөлөөт бөхийн 2025 оны Азийн АШТ-ий гурав дахь өдөр Монголын таван бөх зодоглож буй.Эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар шөвгийн 8-ын учраагаа ялснаар их шөвөгт шалгараад байна.Улсын шинэхэн аварга Т.Алтжингийн хувьд Кыргызстаны бөх, U-20 насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Танчолпон Кибалбековаг 8:0-ээр буулгаж авсан. Одоо тэрбээр хагас шигшээд Японы Сакүра Онишитэй барилдах болно.ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын шөвгийн 8-д БНСУ-ын Ким Мин Жу-г цэвэр ялж, мөн хагас шигшээд үлдээд байна. Барилдаанд манай бөх 9:0-ээр тэргүүлж яваад цэвэр дарсан юм.Одоо манай бөх БНАСАУ-ын бөх, Парисын олимпын 5-р байрын шагналт Пак Сол Гум-тай барилдах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан