Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Б.Лхагвасүрэн: Монголбанк “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ын үндэсний манлайлагчаар ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордонд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Монголын банкны холбооны холбогдох удирдлагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцов.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ, Олон улсад жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж, эмэгтэйчүүдийн жижиг бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо бизнесийн практик, эрх зүйн орчинд бий болж буйг онцлон тэмдэглэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код нь анх 2024 оны 9 дүгээр сард Монголбанк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай санамж бичиг байгуулснаар эхэлж, хоёр банкны нягт хамтын ажиллагааны үр дүнд улам өргөжсөөр байна. Түүнчлэн Монгол Улс нь бүс нутагтаа тус санаачилгыг нэвтрүүлж буй анхны улс болж байгааг дуулгахад таатай байна. Монголбанк “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ын үндэсний манлайлагч, мэдээлэл нэгтгэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд үндэсний зохион байгуулагчийн хувьд бусад бодлого, стратегитай уялдуулах чиглэлээр замын зураглалаа боловсруулж, төлөвлөгөө гарган ажиллаж байна” гэв.

Монгол Улс тус санаачилгыг нэвтрүүлснээр санхүүгийн байгууллагууд хүйсээр ангилсан мэдээлэл цуглуулж, эдгээр мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах үндэс тавигдах, жендерийн таксаноми, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өгөгдлийн систем зэрэг олон улсын аргачлалыг нутагшуулах, үүгээр дамжуулан зохицуулагч байгууллагуудын өгөгдөлд суурилсан бодлогын чадавх нэмэгдэх юм. Мөн энэ чиглэлээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагаас санхүү, техник туслалцаа авах суурь бүрдэнэ. 

Монгол Улсад 2024 оны байдлаар хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 45.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд үйлчилгээ, худалдаа, боловсрол зэрэг салбарт эмэгтэй ажилчдын эзлэх хувь 50-иас дээш хувьтай байна. Банкнуудаас 2024 оны байдлаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгосон зээлийн 42.1 хувь нь буюу 3.3 тэрбум төгрөг нь эмэгтэй зээлдэгчдэд олгогдож, 17.1 хувийн жигнэсэн дундаж хүүтэй байсан нь бусад төрлийн зээлийн хүүгээс 0.8 нэгж хувиар өндөр байв. Мөн нэг эмэгтэй зээлдэгч дунджаар 66.4 сая төгрөгийн зээл авч байгаа  нь эрэгтэй зээлдэгчтэй харьцуулахад хоёр дахин бага байна. Иймд үндэсний хэмжээнд эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалт хийх шаардлагатай тул төр – хувийн хэвшил хамтран ажиллах нь чухал гэдгийг оролцогчид онцолж байлаа. 

Нээлтийн арга хэмжээний үеэр 70 орчим санхүүгийн байгууллага, мэргэжлийн холбоод “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д нэгдэн гарын үсэг зурсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх дараа, дараагийн олон арга хэмжээ, үйл ажиллагааны эхлэл юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан