Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Цагаан толгойн үсэг үнэд хүрэх цаг
Аливаа нэг аж ахуй нэгж байгууллага бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд ямар нэгэн арга сэддэг. Тэр нь мэдээж хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байх ёстой. Энэ бол маркетинг гэдэг шинжлэх ухааны гол шинж чанар биз.
Тэгвэл бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ бэлэг барих ажлыг Петровис компани эхлүүлээд буй. 20 мянган төгрөгт шатахуун авах бүрт нэг сугалаа сугалах эрхтэй гэж байгаа. Сугалаа бүр бэлэгтэй. 300 мянган хэрэглэгч тус компанийн гарын бэлэг авах юм билээ. Ажлын бээлий, машины үнэртүүлэгч, түлхүүрийн оосор гэх мэт бэлэг байгаа гэж сурталчилаад буй. Харин хамгийн супер бэлэг нь шатахуун авах эрх.
Шатахуунаа авч сугалаа сугалж, үсэг цуглуулсаар “петро” гэдэг үг бүтээвэл 100 мянган төгрөгийн шатахуун хожих эрх авна. “Петровис” гэдэг үг бүтээвэл нэг сая төгрөгийн шатахуун авах эрх хожно.
Мэдээж энэ хөтөлбөрт олон хүн хамруулахын тулд тэд “петровис” гэдэг үгний аль нэг үсгийг хамгийн олон хэвлэсэн байж таарна. Тэгээд 21 аймаг, 330 суманд байгаа хэрэглэгчдээс дөнгөж 15 хүн л нэг сая төгрөгийн эрх хожих болохоор эл үгийг бүтээнэ гэдэг тийм ч амар зүйл биш.
Харин сүүлийн үед интернет, тэр дундаа фээсбүүк, твиттэр хуудсаар дээрх урамшуулалын шидэт үг болох “Петровис” гэдэг үгний үсэг бүр үнэд хүрч эхэллээ. Фээсбүүк хуудсаар “о, с” үсэг худалдаж авна гэсэн зар хаа сайгүй хөврөх болов. Үнэ ч гэж тэнгэрт хадаж. Нэг үсэг 50 мянган төгрөг гэсэн зар өнөө өглөө орж ирсэн байсан бол одоо 70 мянган төгрөг болсон байх жишээтэй. Магадгүй орой хэрд нэг үсэг нь 100 мянган төгрөг хүрэх биз. Зарим нэг нь, “петровис” гэдэг үгийг хамтдаа нийлүүлж бүтээгээд шатахууныхаа эрхийг хувааж авах уу гэсэн зар хүртэл илгээж.
Ер нь та Цагаан толгойн үсэгнүүд үнэд ороод байгааг анзаарч байна уу. Өнгөрсөн жил яалаа. “Х” үсэг жигтэйхэн үнэд орж энэ хэдэн улс төрийн намуудыг хооронд нь хагаралдуулаад бөөн юм болсон. Хуучин МАХН нэрээ сольж “Х” үсгийг жиснээс болж эхэлсэн хэрэг л дээ. Намдаа гологдсон Н.Энхбаяр “Х” үсэгний үхэн хатан тэмцэлдэн байж олж авсан. Энэ мэтчилэнгээр Цагаан толгойн үсэгнүүд энд тэндээсээ үнэд хүрч эхлэх нь. Энэ удаа “О, С” үсэг үнэт хүрэх цаг нь бололтой.
Д.Намнан
Аливаа нэг аж ахуй нэгж байгууллага бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд ямар нэгэн арга сэддэг. Тэр нь мэдээж хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байх ёстой. Энэ бол маркетинг гэдэг шинжлэх ухааны гол шинж чанар биз. Тэгвэл бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ бэлэг барих ажлыг Петровис компани эхлүүлээд буй. 20 мянган төгрөгт шатахуун авах бүрт нэг сугалаа сугалах эрхтэй гэж байгаа. Сугалаа бүр бэлэгтэй. 300 мянган хэрэглэгч тус компанийн гарын бэлэг авах юм билээ. Ажлын бээлий, машины үнэртүүлэгч, түлхүүрийн оосор гэх мэт бэлэг байгаа гэж сурталчилаад буй. Харин хамгийн супер бэлэг нь шатахуун авах эрх.
Шатахуунаа авч сугалаа сугалж, үсэг цуглуулсаар “петро” гэдэг үг бүтээвэл 100 мянган төгрөгийн шатахуун хожих эрх авна. “Петровис” гэдэг үг бүтээвэл нэг сая төгрөгийн шатахуун авах эрх хожно.
Мэдээж энэ хөтөлбөрт олон хүн хамруулахын тулд тэд “петровис” гэдэг үгний аль нэг үсгийг хамгийн олон хэвлэсэн байж таарна. Тэгээд 21 аймаг, 330 суманд байгаа хэрэглэгчдээс дөнгөж 15 хүн л нэг сая төгрөгийн эрх хожих болохоор эл үгийг бүтээнэ гэдэг тийм ч амар зүйл биш.
Харин сүүлийн үед интернет, тэр дундаа фээсбүүк, твиттэр хуудсаар дээрх урамшуулалын шидэт үг болох “Петровис” гэдэг үгний үсэг бүр үнэд хүрч эхэллээ. Фээсбүүк хуудсаар “о, с” үсэг худалдаж авна гэсэн зар хаа сайгүй хөврөх болов. Үнэ ч гэж тэнгэрт хадаж. Нэг үсэг 50 мянган төгрөг гэсэн зар өнөө өглөө орж ирсэн байсан бол одоо 70 мянган төгрөг болсон байх жишээтэй. Магадгүй орой хэрд нэг үсэг нь 100 мянган төгрөг хүрэх биз. Зарим нэг нь, “петровис” гэдэг үгийг хамтдаа нийлүүлж бүтээгээд шатахууныхаа эрхийг хувааж авах уу гэсэн зар хүртэл илгээж.
Ер нь та Цагаан толгойн үсэгнүүд үнэд ороод байгааг анзаарч байна уу. Өнгөрсөн жил яалаа. “Х” үсэг жигтэйхэн үнэд орж энэ хэдэн улс төрийн намуудыг хооронд нь хагаралдуулаад бөөн юм болсон. Хуучин МАХН нэрээ сольж “Х” үсгийг жиснээс болж эхэлсэн хэрэг л дээ. Намдаа гологдсон Н.Энхбаяр “Х” үсэгний үхэн хатан тэмцэлдэн байж олж авсан. Энэ мэтчилэнгээр Цагаан толгойн үсэгнүүд энд тэндээсээ үнэд хүрч эхлэх нь. Энэ удаа “О, С” үсэг үнэт хүрэх цаг нь бололтой.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
м
новшнууд
2012.11.09
























