Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал 2025 оны 04-р сарын 28-ний өдөр болж, Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Судалгаа, статистикийн газрын чиг үүрэг, зорилго, бүтэц бүрэлдэхүүн болон үйл ажиллагаатай танилцлаа.Мөнгөний бодлогын газрын үйл ажиллагаа, жилийн ажлын мөчлөг, 2013-2018 онд хөгжүүлж нэвтрүүлсэн “Төсөөлөл, бодлогын шинжилгээний систем”, түүний бүрдэл хэсгүүд, тус системд уялдсан газрын дотоод бүтэц зохион байгуулалт, бодлогын шийдвэр гаргалтын давтамж, ашигладаг зарим загварууд болон цаашид тавьж буй зорилттoй нь танилцаж мэдээлэл сонcлоо. Энэ үеэр бодлогын шийдвэрийн нээлттэй, ил тод байдал хэрхэн хангагдаж байгаа тухай, тэдгээрийг олон нийтэд хэрхэн үр дүнтэй хүргэж байгаа тухай, мөн шийдвэрийн давтамж болон төрлүүд нь Олон улсын жишигт нийцтэй байгаа эсэx, цаашид  тус газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад учирч буй хүндрэлүүд юу байгаа талаар асууж, харилцан нээлттэй санал солилцлоо. Судалгаа, статистикийн газрын тухайд эдийн засгийн суурь судалгаа, мөнгө, санхүү, гадаад сектор хийгээд Монголбанкны өгөгдөл цуглуулах тогтолцооны тасралтгүй, найдвартай байдлыг хариуцан ажиллаж ирсэн байна. Мөн Монголбанкны бусад газар нэгж албадын үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрөл бүрийн түүвэр судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хийx, гарсан зарим судалгааны үр дүнг “Монголбанкны судалгааны товхимол” болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэx, мөнгө, санхүүгийн статистик мэдээллийг батлагдсан журам, аргачлал, олон улсын стандартын дагуу нэгтгэн боловсруулах, нийтэд түгээх зэргээр ажиллаж байгаатай танилцлаа. Тоон мэдээллийн чанарыг хэрхэн баталгаажуулж байгаа, мэдээлэл цуглуулах аргачлал, Үндэсний статистикийн хороо /ҮСX/ ба бусад холбогдох төрийн болон судалгааны байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг, их өгөгдлийг бий болгон ашиглах чиглэлд төлөвлөн хэрэгжүүлж буй онцлох зарим арга хэмжээнийх нь талаар гишүүд тодруулан мэдээлэл солилцлоо. Үүний дараа Монголбанкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн тухай, тайланг баталгаажуулсан хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмж мөн 2023 оны хөндлөнгийн аудитын зөвлөмжийн биелэлтийн талаар Монголбанкны Санхүү бүртгэлийн газар болон Дотоод аудитын газрын хийсэн мэдээлэлтэй танилцлаа. Хурлын төгсгөлд УИХ-ын 2003 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-д тусгах нэмэлт өөрчлөлтийн эцсийн хувилбарыг Хяналтын зөвлөлийн гишүүний танилцуулснаар хүлээн авч, гишүүд өөрсдийн саналаа илэрхийлж, нэгтгээд ойрын хугацаанд холбогдох газарт хүргүүлэхээр тохирлоо. 

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

2 Сэтгэгдэл
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
Хамгийн их уншсан