Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
ГУРИЛЫН ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ
Ойрын жилүүдэд гурилын үнэ нэмэгдэнэ гэж айх зүйлгүй боллоо. Өнөөдөр зах зээлд нэгдүгээр гурил кг нь 550 төгрөгөөр зарагдаж байгаа. Харин энэ үнийг цаашид өсгөхгүй байхаар ҮХААЯ, Монголын тариаланчдын холбоо, гурил үйлдвэрлэгчид хамтаар “Гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах тухай хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр гурил хүнсний буудай нийлүүлэх, худалдан авах ажлыг хамтран зохион байгуулж улмаар гурилын хангамж, үйлдвэрээс гарах бөөний үнийг цаашдаа тогтвортой байлгах болов. Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй “Бид өмнө нь тээвэрлэлт, хадгалалт гээд дамжлагаар явж байсан гэлээ.
Мөн энэ бүх асуудлыг цогцоор нь шийдсэнээр гурилыг үнийг тогтвортой барих боломжтой боллоо. Тариаланчдын зүгээс тонн буудайг 350 мянган төгрөг байлгах хүсэлт гаргасан. Засгийн газраас урамшууллын мөнгийг 100 мянган төгрөг, гурил үйлдвэрлэгчид 280 мянган төгрөг тогтоосноор асуудал шийдэгдлээ. Манай холбоонд 40 гаруй гурилын үйлдвэр бий. Арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө үтрэм дээр байгаа тариаг үйлдвэрүүд хурдан татаж тариаланчдыг хүнд ачаанаас салгах хэрэгтэй” гэв. Тариаланчдын стандартад тэнцээгүй буудайг гурилын үйлдвэрүүд дэмжлэг үзүүлж тэжээлийн үйлдвэр байгуулаач. Алийн болгон баруун аймаг руу өвс тээвэрлэх юм. Багсармал, хүчит, хорголжин тэжээл хийвэл чанар сайтай, овор багатай шүү дээ гэдгийг нэмж хэлсэн юм.
Гурилын үйлдвэрүүдийг төлөөлж ирсэн ”Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай үйлдвэр энэ жил хэчнээн тонн улаан буудай худалдан авах вэ?
-100 гаруй мянган тонн буудай авах болов уу.
-Тариаланчдаас аваад эхэлчихсэн үү. Үйлдвэрийн хувьд буудай хадгалах сав багтаамжийн хувьд хэр бол?
-Эхэлчихсэн. Өнөөдрийн байдлаар 15 орчим мянган тонн буудай аваад байна. Манай гол үйлдвэр бол Дарханд байрладаг. Дарханд улсын нөөцийн элеваторууд хангалттай бий шүү дээ. Манайх үйлдвэртээ 20 мянган орчим буудай хадгалах савтай.
-Буудайны цавуулаг муутай, чийгшил өндөртэй байгааг тариаланчид болон холбогдох газрууд хэлж байна. Гурил үйлдвэрлэгчдийн хувьд энэ хэр санаа зовоож байгаа асуудал бол?
-ТЭДС-ийн агуулахад өнгөрсөн оны 100 гаруй мянган тонн улаан буудай бий гэсэн. Үүнийг энэ жилийн буудайтай хольсноор цавуулгийн асуудлыг шийдэж болох байх. Холбогдох байгууллагуудаас ч ийм санал тавьсан.
-Улаан буудайгаа авахдаа нэлээд нарийн үзлэгээр оруулна биз. Чанарын тал дээр?
-Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж хэрэглэгчдийн таашаалд нийцнэ шүү дээ. Тийм болохоор хог хаягдалгүй, чийгшил багатай гээд нарийн шалгаж үзэлгүй яахав.
-Энэ жил хэчнээн тонн гурил үйлдвэрлэх вэ?
-75 мянган орчим тонн гурил үйлдвэрлэх байх. ОХУ энэ жил өмнөх оноос хамаагүй бага буудай авч байгаа. Төр засгийн бодлогын хэмжээнд монгол руу гурил экспортлоно гэхгүй бол ОХУ-аас гурил орж ирэх бололцоогүй. Иймээс тариаланчид, гурилын үйлдвэрүүд хүчээ нэгтгэж дотоодын хэрэгцээгээ хангах ёстой. Гурилын үнийг ч тогтвортой барихаар бүх асуудлыг шийдчихлээ шүү дээ.
-Стандартад тохирохгүй болон цасанд хайрагдсан, нойтон буудайг тэжээл болгох талаар Тариаланчдын холбооноос хүсэлт гаргаж байна. Үүнийг зохицуулах боломж гурилын үйлдвэрүүдэд бий юу?
-Чанарын шаардлага хангахгүй буудай бага гарах байх аа. Манай үйлдвэрийн хувьд гэхэд тэжээл хийх боломж байхгүй. Бусад үйлдвэрүүдэд байгаа байх.
Ойрын жилүүдэд гурилын үнэ нэмэгдэнэ гэж айх зүйлгүй боллоо. Өнөөдөр зах зээлд нэгдүгээр гурил кг нь 550 төгрөгөөр зарагдаж байгаа. Харин энэ үнийг цаашид өсгөхгүй байхаар ҮХААЯ, Монголын тариаланчдын холбоо, гурил үйлдвэрлэгчид хамтаар “Гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах тухай хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр гурил хүнсний буудай нийлүүлэх, худалдан авах ажлыг хамтран зохион байгуулж улмаар гурилын хангамж, үйлдвэрээс гарах бөөний үнийг цаашдаа тогтвортой байлгах болов. Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй “Бид өмнө нь тээвэрлэлт, хадгалалт гээд дамжлагаар явж байсан гэлээ. Мөн энэ бүх асуудлыг цогцоор нь шийдсэнээр гурилыг үнийг тогтвортой барих боломжтой боллоо. Тариаланчдын зүгээс тонн буудайг 350 мянган төгрөг байлгах хүсэлт гаргасан. Засгийн газраас урамшууллын мөнгийг 100 мянган төгрөг, гурил үйлдвэрлэгчид 280 мянган төгрөг тогтоосноор асуудал шийдэгдлээ. Манай холбоонд 40 гаруй гурилын үйлдвэр бий. Арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө үтрэм дээр байгаа тариаг үйлдвэрүүд хурдан татаж тариаланчдыг хүнд ачаанаас салгах хэрэгтэй” гэв. Тариаланчдын стандартад тэнцээгүй буудайг гурилын үйлдвэрүүд дэмжлэг үзүүлж тэжээлийн үйлдвэр байгуулаач. Алийн болгон баруун аймаг руу өвс тээвэрлэх юм. Багсармал, хүчит, хорголжин тэжээл хийвэл чанар сайтай, овор багатай шүү дээ гэдгийг нэмж хэлсэн юм.
Ц.БААТАРСАЙХАН: 75 МЯНГАН ТОНН БУУДАЙ ҮЙЛДВЭРЛЭХ БАЙХ
Гурилын үйлдвэрүүдийг төлөөлж ирсэн ”Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайханаас зарим зүйлийг тодрууллаа. -Танай үйлдвэр энэ жил хэчнээн тонн улаан буудай худалдан авах вэ?
-100 гаруй мянган тонн буудай авах болов уу.
-Тариаланчдаас аваад эхэлчихсэн үү. Үйлдвэрийн хувьд буудай хадгалах сав багтаамжийн хувьд хэр бол?
-Эхэлчихсэн. Өнөөдрийн байдлаар 15 орчим мянган тонн буудай аваад байна. Манай гол үйлдвэр бол Дарханд байрладаг. Дарханд улсын нөөцийн элеваторууд хангалттай бий шүү дээ. Манайх үйлдвэртээ 20 мянган орчим буудай хадгалах савтай.
-Буудайны цавуулаг муутай, чийгшил өндөртэй байгааг тариаланчид болон холбогдох газрууд хэлж байна. Гурил үйлдвэрлэгчдийн хувьд энэ хэр санаа зовоож байгаа асуудал бол?
-ТЭДС-ийн агуулахад өнгөрсөн оны 100 гаруй мянган тонн улаан буудай бий гэсэн. Үүнийг энэ жилийн буудайтай хольсноор цавуулгийн асуудлыг шийдэж болох байх. Холбогдох байгууллагуудаас ч ийм санал тавьсан.
-Улаан буудайгаа авахдаа нэлээд нарийн үзлэгээр оруулна биз. Чанарын тал дээр?
-Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж хэрэглэгчдийн таашаалд нийцнэ шүү дээ. Тийм болохоор хог хаягдалгүй, чийгшил багатай гээд нарийн шалгаж үзэлгүй яахав.
-Энэ жил хэчнээн тонн гурил үйлдвэрлэх вэ?
-75 мянган орчим тонн гурил үйлдвэрлэх байх. ОХУ энэ жил өмнөх оноос хамаагүй бага буудай авч байгаа. Төр засгийн бодлогын хэмжээнд монгол руу гурил экспортлоно гэхгүй бол ОХУ-аас гурил орж ирэх бололцоогүй. Иймээс тариаланчид, гурилын үйлдвэрүүд хүчээ нэгтгэж дотоодын хэрэгцээгээ хангах ёстой. Гурилын үнийг ч тогтвортой барихаар бүх асуудлыг шийдчихлээ шүү дээ.
-Стандартад тохирохгүй болон цасанд хайрагдсан, нойтон буудайг тэжээл болгох талаар Тариаланчдын холбооноос хүсэлт гаргаж байна. Үүнийг зохицуулах боломж гурилын үйлдвэрүүдэд бий юу?
-Чанарын шаардлага хангахгүй буудай бага гарах байх аа. Манай үйлдвэрийн хувьд гэхэд тэжээл хийх боломж байхгүй. Бусад үйлдвэрүүдэд байгаа байх.
У.Бадамцэцэг
0 Сэтгэгдэл
























