Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ

Багануур дүүрэгт баригдсан 50МВт-ын хүчин чадалтай, 200МВт-ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын станцаас төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тэгвэл тавдугаар сарын 28-нд “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн охин компани болох “Улаанбаатар Энержи” ХХК хооронд үзэглэв. 

Эрчим хүч хуримтлуурын станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллалаа. Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрдсэн.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан