Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Намбарын Энхтуяа гэгч хэн бэ?
chi bas hamaatan n uu
boli doo huniig eldveer oroldoh umaa neg ch gesen irgen ni umtai bval uls bayan bolno biz dee yuundaa ingeed l zavaaraad bdag um be heden setguulchid ni hurtel hamtdaa gaigui negniig ad uzeh um daa
Сүхбаатар дүүргийн шүүхээс авилгалын хэргээр дөрвөн жилийн хорих ял
сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт түүний төрсөн дүү Н.Энхтуяаг
сэжиглэн, Интерполоор сурвалжилж байгаа. Н.Энхтуяа нь 2004 оноос хойш
АНУ болон Сингапурт ажиллаж амьдарч байгаа юм. Түүнээс хойш хэд хэдэн
удаа Монголд богино хугацаагаар ирээд явсан байна.

Мөн түүнийг “Blue sky tower" буюу олны ярьдгаар сэлмэн барилгын нууц эзэнтэн гэдэг. Тэрээр тус барилгад 27 сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг ажээ. Тиймээс түүнийг уг хэргээр АТГ, ТЕГ хамтран шалгаж байв.
Ингээд Н.Энхтуяа нь ахынхаа хэрэгт ямар сэжмээр холбогдсоныг цухас дурьдвал,
Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөсөө буумагцаа бизнесийн зөвлөгөө өгдөг “Эскон” нэртэй компани байгуулсан байдаг. Компанийн 25 хувийг түүний шадар туслахаар ажиллаж байсан, одоогийн БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, 75 хувийг Н.Энхбаяр өөрөө эзэмшдэг байжээ. Харин 2010 онд энэхүү компаниа дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээр шилжүүлсэн байна. Гэвч компани шилжүүлэх гэрээг хуулийн дагуу болоогүй хэмээн хуулийнхан үздэг.
Мөн гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаа дүүгийнхээ нэр дээр компаниа шилжүүлсэн нь Н.Энхбаяр өөрийн өмч хөрөнгөө нуун дарагдуулахыг оролдсон хэмээн шүүхээс үзсэн билээ. Энэ үед Н.Энхтуяа Сингапурт байрладаг усан онгоц бүртгэдэг компанийн бүртгэгчээр ажиллаж байжээ. Хэдийгээр Н.Энхтуяа нь Монголд суурин байгаагүй ч компанийхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан нь баримтаар нотлогдоод байгаа юм байна. Тэгэхээр Монголд байдаггүй хүний өмнөөс хэн нэг нь хуурамч гарын үсэг зурж, үйл ажиллагааг нь зохицуулдаг хэмээн сэжиглэж, түүнийг зайлшгүй шалгахаар болжээ. Тиймээс Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм байна.
"Media холдинг" компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ хувьцааг авсан Н.Энхтуяа удалгүй “Эскон” компаниа "Media холдинг”-д нэгтгэж захирал болсон ажээ. Ингээд ахынхаа оруулж ирсэн ТВ9 телевизэд хөрөнгө оруулалт хийж ирсэн гэдгийг албаныхан зарласан билээ. Цаашлаад хамаатан садны гэмт хэрэг “Улаанбаатар таймс” НӨҮГ-т халджээ. “Улаанбаатар таймс” сониныг их хэмжээний өр төлбөртэй байхад До.Чулуунбаатар ахлагчтай баг худалдаж авсан. Ингэхдээ 1.7 тэрбум төгрөгөөр объектүүдийг үнэгүйдүүлсэн байдаг ажээ. Ингэж авахдаа До.Чулуунбаатар нар нь Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан юм байна. Ингэхдээ өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон гэдэг нь хавтаст хэрэгт бий. Хожмоо “Улаанбаатар таймс” НӨҮГ-ын хувьчлалд оролцсон “NT” холдинг компани нь буцаад Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжжээ.
Ийнхүү Н.Энхтуяа ахынхаа бэлэглэсэн компанийг авснаар Н.Энхбаярын гэх тодотголтой долоон тэрбумын дуулиант хэрэгт холбогдсон байна.
Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа гэгч хэн бэ?
Н.Энхтуяа гэгч нь 1960 оны хоёрдугаар сарын 29-нд төрсөн. Тэрээр
Улаанбаатар хотод төрсөн. Орос, Англи хэлтэй. Засгийн газрыг төлөөлөн
далайн асуудал хариуцсан төлөөлөгчөөр Сингапурт ажиллаж амьдарч байв.
Түүнийг Монголын хөлөг онгоцонд хориотой бараа тээвэрлэдэг, Төрийн
далбаа зардаг хэмээх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Харин тэрээр
усан онгоц бүртгэдэг компанийн бүртгэгчээр ажилладаг байжээ. 
Мөн түүнийг “Blue sky tower" буюу олны ярьдгаар сэлмэн барилгын нууц эзэнтэн гэдэг. Тэрээр тус барилгад 27 сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг ажээ. Тиймээс түүнийг уг хэргээр АТГ, ТЕГ хамтран шалгаж байв.
Ингээд Н.Энхтуяа нь ахынхаа хэрэгт ямар сэжмээр холбогдсоныг цухас дурьдвал,
Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөсөө буумагцаа бизнесийн зөвлөгөө өгдөг “Эскон” нэртэй компани байгуулсан байдаг. Компанийн 25 хувийг түүний шадар туслахаар ажиллаж байсан, одоогийн БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, 75 хувийг Н.Энхбаяр өөрөө эзэмшдэг байжээ. Харин 2010 онд энэхүү компаниа дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээр шилжүүлсэн байна. Гэвч компани шилжүүлэх гэрээг хуулийн дагуу болоогүй хэмээн хуулийнхан үздэг.
Мөн гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаа дүүгийнхээ нэр дээр компаниа шилжүүлсэн нь Н.Энхбаяр өөрийн өмч хөрөнгөө нуун дарагдуулахыг оролдсон хэмээн шүүхээс үзсэн билээ. Энэ үед Н.Энхтуяа Сингапурт байрладаг усан онгоц бүртгэдэг компанийн бүртгэгчээр ажиллаж байжээ. Хэдийгээр Н.Энхтуяа нь Монголд суурин байгаагүй ч компанийхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан нь баримтаар нотлогдоод байгаа юм байна. Тэгэхээр Монголд байдаггүй хүний өмнөөс хэн нэг нь хуурамч гарын үсэг зурж, үйл ажиллагааг нь зохицуулдаг хэмээн сэжиглэж, түүнийг зайлшгүй шалгахаар болжээ. Тиймээс Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм байна.
"Media холдинг" компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ хувьцааг авсан Н.Энхтуяа удалгүй “Эскон” компаниа "Media холдинг”-д нэгтгэж захирал болсон ажээ. Ингээд ахынхаа оруулж ирсэн ТВ9 телевизэд хөрөнгө оруулалт хийж ирсэн гэдгийг албаныхан зарласан билээ. Цаашлаад хамаатан садны гэмт хэрэг “Улаанбаатар таймс” НӨҮГ-т халджээ. “Улаанбаатар таймс” сониныг их хэмжээний өр төлбөртэй байхад До.Чулуунбаатар ахлагчтай баг худалдаж авсан. Ингэхдээ 1.7 тэрбум төгрөгөөр объектүүдийг үнэгүйдүүлсэн байдаг ажээ. Ингэж авахдаа До.Чулуунбаатар нар нь Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан юм байна. Ингэхдээ өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон гэдэг нь хавтаст хэрэгт бий. Хожмоо “Улаанбаатар таймс” НӨҮГ-ын хувьчлалд оролцсон “NT” холдинг компани нь буцаад Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжжээ.
Ийнхүү Н.Энхтуяа ахынхаа бэлэглэсэн компанийг авснаар Н.Энхбаярын гэх тодотголтой долоон тэрбумын дуулиант хэрэгт холбогдсон байна.
Б.Чимэг
Эх сурвалж http://www.24tsag.mn
Эх сурвалж http://www.24tsag.mn
0 Сэтгэгдэл
selem
mongol ulsaas urawsan gedeg nereer shuud buud daraa daraagiin luwirchid sanaj yawag daa gej..........
2012.10.18
2012.10.17
2012.10.16
























